Аваргуудын Лиг

Реал Мадрид улаануудын довтолгоог зогсоож чадах уу?

Өнөөдөр монголын цагаар 02:45 цагаас европийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шигшээ тоглолт Украины Киев хотноо болох гэж байна. Тус тоглолтонд аваргуудын лигийн 12 удаан аварга, цомыг хамгаалагч Реал Мадрид болон аваргуудын лигийн 5 удаагийн аварга Ливерпүүл нар хүч үзэх юм. Реал Мадрид энэ улирлыг тааруухан эхлүүлж маш их шүүмжлүүлж байсан ч улирлын хоёрдугаар хагасаас эргэн ирж аваргуудын лигт ПСЖ, Ювентүс, Байерн зэрэг гигантуудыг дараалан буулган авсан. Ливерпүүлийн хувьд хүчирхэг довтолгоогоороо таарсан баг болгондоо 5-аас дээш гоолыг нийлбэр дүнгээрээ оруулж энэ шатанд шалгараад байна. Тэдний довтолгоо энэ улиралд зогсоож боломгүй байгааг дэлхийн дахин шагшиж байна. Тиймээс өнөөдрийн тулаан Реал Мадрид Ливерпүүлийн довтолгоог зогсоох тухай тулаан байх болов уу. Эзэн хааны баг гоолыг машиндаж буй улаануудын довтолгооныг бут цохиж чадвал аваргуудын лигийн цомыг 13 дахь удаагаа өргөж ээлжит ноёрхлоо европд зарлах юм.

Реал Мадрид өнгөрсөн жил түрүүлсэнээр 1991 оноос хойш уг тэмцээнд 2 дараалан түрүүлсэн анхны баг болсон билээ. Хэрвээ тэд энэ жил дахин аваргалах юм бол сүүлийн 5 жилд 4-д нь аваргалсан хэмээх гайхалтай амжилтыг үзүүлэх юм.

Харин Ливерпүүлийн хувьд эсрэгээрээ энэ тэмцээнд сүүлийн жилүүдэд өндөр амжилтыг гаргаагүй байсан юм. Тэд хамгийн сүүлд 2005 онд Истанбулд Милантай финалдсанаас хойш энэ тавцанд гарч ирээгүй. Тус тоглолтонд 3-0 гэсэн үр дүнгээс гайхалтай эргэн ирэлтийг хийж түүхэн ялалтыг бүтээж байсан удаатай. Энэ жил улаануудыг энэ тавцанд шалгарна хэмээн төдийлөн олон хүн төсөөлөөгүй. Тэд энэ тэмцээний гол фаворитуудын нэг гэгдэж байсан Манчестер Ситиг шөвгийн наймд буулган авч, хагас шигшээд Италийн Ромаг ялж энэ тоглолтын эрхийг олж авсан билээ.

Хоёр багийн түлхүүр тоглогчдоос бэртэлтэй тоглогч байхгүй учраас аль аль нь бүрэн хүчээрээ өрсөлдөх юм. Гэхдээ Ливерпүүлийн талаас Окслэйд болон Эмрэ Жан нар бэртлийн улмаас энэ тоглолтыг төдийгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжиж буй нь харамсалтай. Окслэйд Чэмбэрлэйн Ливерпүүлийн дундын шугамд тоглож талбайн төвд тун хэрэгтэй тоглолтыг үзүүлж байсан. Түүний хурдтай тоглолт урд талын гуравдаа маш их хүчийг өгч байсан бөгөөд үе үе хийх алсын цохилтууд нь гоол болж байсныг дурьдах нь зүйтэй.

Гарааны бүрэлдэхүүн

Ливерпүүлийн хувьд гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй нь ойлгомжтой. Дээр дурьдсанчлан талбайн төвийн шугаманд тоглож байсан Окслэйд бэртсэнээр төвд Виеналдум, Милнер, Хэндэрсон гэсэн хослолоос өөр ямар ч сонголт үлдээгүй. Урд шугаманд “үхлийн” гурвал болох Роберто Фирмино, Садио Мане, Мохамед Салах гарч тоглоно. Арын шугаманд мөн л өөрчлөлт оруулахгүй бөгөөд Робертсон, Ван Дик, Ловрен, Александр-Арнолд нар тоглоно. Мэдээж хаалган дээр Кариус гарна.

liverpool зурган илэрцүүд

Харин нөгөө талаас Реал Мадридын гарааны бүрэлдэхүүн ямар ч байдлаар өөрчлөгдөж магадгүй. Учир нь тэд аваргуудын лигийн чухал тоглолтууд үргэлж гараандаа өөрчлөлт оруулж, өөр өөр хувилбараар тоглож байна. Арын хамгаалалтанд Марсело, Варан, Рамос, Карвахал нар өөрчлөлтгүйгээр тоглож байгаа бол урд талын шугаманд маш олон боломжууд бий. Роналду дээр нэмэгдээд Бензема, Бэйл, Иско, Вазкез, Асенсио гэсэн 5 сонголтоос 2-ыг нь л сонгоно. Учир нь төвийн шугаманд Кроос, Модрич, Казимеро нар өрсөлдөгчгүй сонгогдоно. Ковачич гэсэн боломж байгаа ч аваргуудын лигийн финалд Зидан төвийн шугамандаа “гар хүрэхгүй” нь тодорхой. ПСЖ, Ювентүс, Байерн гэсэн 3 том өрсөлдөгчийг хожиж гарч ирэхдээ аль алин дээр нь жигүүр болон довтлогчийн байрлал дээр өөрчлөлт оруулсан. Тиймээс өнөөдөр Зиданы жигүүрийн сонголт сонирхол татаж байна.

Гарэт Бэйл Ливерпүүлийн эсрэг зэвсэг байж чадах уу?

Зидан Асенсио, Вазкез гэсэн залуу чадварлаг тоглогчдоо том тоглолтууд дээр ашиглахаасаа айхгүй байгаа хэдий ч аваргуудын лигийн финал дээр хоёуланг нь зэрэг ашиглахгүй байх магадлал өндөр. Тиймээс Иско, Бэйл гэсэн арай туршлагатай тамирчдаасаа сонголт хийх магадлал илүү. Бэйлийг чухал тоглолтууд дээр сонгох нь бага байгаа хэдий ч тэрээр эргээд формондоо орж буйгаа сүүлийн тоглолтуудад тодорхой харуулсан. Тэрбээр ла лигийн сүүлийн 4 тоглолтонд 5 гоолыг оруулаад байгаа.

benzema vazquez зурган илэрцүүд

Бензема, Иско гэсэн хослолыг гаргаад ромбо хувилбараар тоглож болох хэдий ч Ливерпүүлийн эсрэг Бензема, Роналду хоёрыг урд хослуулж гаргах магадлал арай бага. Роналду сүүлийн үед жигүүр гэхээсээ илүү 16-ын талбай руу орсон тоглолтыг их үзүүлж буй. Тиймээс Бэйл, Асенсио гэсэн бөмбөгтэй сайн харьцдаг жигүүрийн тоглогчдыг ашиглан Робертсон, Александр-Арнолд нарын эсрэг жигүүр дээр нь ачаалал их өгөх магадлалтай. Төвд нь мэдээж Модрич, Кроос, Каземиро нар тоглох тул Роналду ганцаараа довтлогчоор тоглоно.

Ливерпүүлийн эсрэг Гарэт Бэйл шиг тэсрэлттэй тоглогч хүчтэй зэвсэг болж ашиглаж магадгүй юм. Гарэт Бэйл хурдтай, гүйлт сайтай тул Реал Мадридын прессингд Бензема, Иско нараас илүү тустай.

Реал Мадрид Ливерпүүлийн хурдтай довтолгооны эсрэг хэрхэн тэмцэх вэ?

Мохамед Салахын өөдөөс дэлхийн шилдэг хамгаалагчид болох Серхио Рамос, Марсело зэрэг тоглогчид тулна. Ялангуяа түүний жигүүрт Марсело гарч тоглох нь тулааныг улам сонирхолтой болгож байна. Марсело одоо цагийн хамгийн сайн довтолгоо дэмждэг хамгаалагч. Гэвч өөдөөс нь энэ жилийн хамгийн аюултай довтолгооны тамирчин тулж буй. Тиймээс Марсело хамгаалалтанд асар анхааралтай байх шаардлагатай. Тиймээс Ковачич, Каземиро мэтийн хамгаалалтанд туслах хүмүүс түүнд хэрэг болно. Ялангуяа Каземиро хамгаалалтанд маш сайн туслах шаардлага үүснэ. Зидан Ливерпүүлийн тоглолтыг ямар сайн динамик гэдгийг мэдэх тул Каземирог энэ тоглолтонд ихээхэн бэлдсэн нь ойлгомжтой болов уу. Марселог довтолгоонд шилжсэн үед Каземиро урагшлалгүй төвийн хамгаалагчдынхаа урд байрлаж хамгаалах шаардлагатай. Ливерпүүлийн ихэнх гоолууд аюултай довтолгоонууд хурдан довтолгооноос орж байгааг санах хэрэгтэй.

firmino mane salah зурган илэрцүүд

Ливерпүүл энэ аваргуудын лигт 12 тоглолтонд 40 гоол оруулаад байгаа. Түүний 29-ыг нь урд талын гурав нь оруулсан бөгөөд 10, 10, 9 гэж гоолоо хувааж оруулсан.

Мо Салах, Фирмино, Мане нарыг хамгаалагчдын тоогоор илүүрхэж хамгаалахгүй бол дийлэхэд тун бэрх гэдгийг өмнөх тоглолтууд баталсан. Ямар ч хэмжээний, ямар ч чадварлаг хамгаалагчид байсан тэд нөхцөл байдлыг өөрсдийн талд эргүүлэхдээ тун сайн. Бие биендээ маш таатай бөмбөгийг гаргаж өгөх, боломж гарвал гэнэтийн байдлаас хаалга руу төгсгөл хийнэ. Рома болон Манчестер Ситигийн тоглолтууд дээр хамгаалагчид нэгийн эсрэг нэг хамгаалах гэж оролдоод хичнээн гоолын боломжийг үүсгүүлж, хичнээн гоолыг алдсаныг Реал Мадридынхан харсан нь тодорхой биз ээ.

Хэн нь илүү сайн лидер байх вэ?

Энэ хоёр багийн өндөр амжилтанд багийнх нь лидерүүд чухал нөлөөг үзүүлж байна. Реал Мадридаас дэлхийн 5 удаагийн дэлхийн шилдэг Роналду аваргуудын лигт ээлжит удаагаа гялалзаж 15 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Тэрээр багийн лидерийн үүргээ онц биелүүлж чухал тоглолтууд дээр чухал мөчид гоолдож багаа хожилд хөтөлсөөр буй. Өнөөдрийн хувьд ч гэсэн Роналдугийн гоолдох чадвар, хэрэгтэй үйлдлүүд нь аваргуудын лигийн аварга авахад зайлшгүй шаардлагатай билээ.

Харин Ливерпүүлийн Салах аваргуудын лигт Роналдугаас дутахааргүй тоглолтыг үзүүлж 10 гоолыг оруулаад байна. Мөн гоол бүр дээр оролцож гоолын дамжуулалт, эхлэл, нөлөөтэй үйлдлийг ихээр хийж буй нь түүнийг Ливерпүүлийн довтолгооны хамгийн чухал хүн гэдгийг илтгэнэ. Тэрээр лигтээ энэ улиралд итгэмээргүй тоглолтыг үзүүлж 32 гоолыг оруулан түүхэнд премьер лигт нэг улиралд хамгийн их гоол оруулсан тоглогч болсон. Өмнөх амжилтыг нь өнөөдөр түүний эсрэг тулах Криштиану Роналду эзэмшиж байсан билээ.

Аль баг нь аваргуудын лигийн аварга болох вэ?

Vote to see the results
30% - 21 votes
32% - 23 votes