ДАШТ

ОХУ -ыг зорихгүй Испанийн 12 од

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гучин хоёр баг бүгд тэмцээнд оролцох тамирчнаа танилцууллаа.

Сүүлийн тэмцээнүүдэд хангалттай сайн амжилт үзүүлээгүй ‘Ялагдашгүй Армада’ Испанийн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарласан нь олон хүнд сонирхолтой байлаа.

Хөлбөмбөгийн арвин их түүх, амжилт, уламжлалт, өөрсдийн арга барилтай Испанийн шигшээн дасгалжуулагч Хулен Лопетегийн хувьд тэмцээнд оролцох 23 тамирнаа танилцууллаа.

Түүний зарим сонголтууд олон хөгжөөн дэмжигчдийн баярлуулж, уурлуулсан нь гарцаагүй. Испани шиг чадварлаг хэдэн тамирчинтай, сонголттой багт ийм зүйл тохиолдох нь гарцаагүй юм.

Испанийн шигшээ багийн довтлогчийн байрлалд ойрын хэдэн жилд тогтворотой тоглох болов уу гэж байсан А.Мората багтсангүй. Улирлын турш боломжийн тоглолттой байсан Челсигийн Маркос Алонсо багт багтаагүй нь олон хүнийг гайхшрууллаа.

ОХУ -ыг зорихгүй Испанийн 12 од:

Алваро Мората

Дэлхийн Аваргад тоглох зорилготойгоор улирал эхлэхээс өмнө Реал Мадридаас Челсид ирсэн Алваро Мората багтсангүй.

Гурав дугаар сард болсон Дэлхийн аваргын өмнөх шигшээ багийн цугларалтад дуудаагүй нь анхааруулга биш байсан бололтой.

Алваро Моратагийн хувьд Премьер лигт 31 тоглолтод оролцож 11 гоол, 6 гоолын дамжуулалт өгсөн нь хангалтгүй байв.

Францеск Фабрегас

Түүнийг дараагийн 'Шави' гэдэг байсан цаг саяхан. Сүүлийн жилүүдэд тогтвортой бус тоглолт үзүүлж буй Фабрегас анх удаагаа олон улсын тэмцээн өнжихөөр боллоо.

Тэрээр 19 настай шигшээ багтаа дуудагдсанаасаа хойш тив дэлхийн бүх тэмцээнүүдэд оролцсон юм.

Тэрээр лигтээ 32 тоглолтод оролцож 2 гоол, 5 гоолын дамжуулалт өгч өөрийн тааруу улирлуудын нэгийг үдэв.

Маркос Алонсо

Зүүн жигүүрийн хамгаалагч, хагас хамгаалагчаар тоглох боломжтой Маркос Алонсо буйдан дээрээсээ ДАШТ үзэхээр боллоо. Түүнийг хамгаалалтын байрлалд гараанд гарахгүй ч шигшээ багт багтана гэж олон хүмүүс таамаглаж байсан ч дасгалжуулагч Хулен Лопетеги багтаа багтаасангүй.

Довтолгооны санаачлага өндөртэй Маркос улиралд лигтээ 7 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн нь багийн анд Алваро Морататай дөхөх үзүүлэлт юм.

Хектор Беллирин

Арсенал болон түүний хувьд тийм ч сайн улирал байсангүй. Дани Карвахалд гарааны эрхээ алдсан Хектор Беллирин Реал Сосьедадын 22 настай залуу хүү Алваро Одриозолад сэлгээний эрхээ алдлаа.

Пэдро

Өөр нэгэн Челсигийн тамирчин шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй. 'Язгууртнуудын' хувьд таагүй улирал тохиож лигтээ тав дугаар байранд бичигдсэн. Пэдрогийн хувьд ч тэр сайнгүй улирал байсан.

31 тоглолтод 4 гоол, 2 гоолын дамжуулалт өгнө гэдэг Испанийн шигшээ багийг төлөөлөн Дэлхийн аваргад тоглоход хангалтгүй үзүүлэлт юм.

Пэдро 2010, 2012 онуудад дараалан Дэлхийн аварга, Европын аварга болдог бүрэлдэхүүнд багтаж байв.

Андер Эрэрра

Манчестэр Юнайтэд клубын төвийн бүсийн хамгийн идэвхтэй, санаачлагчтай , ширүүн залуу шигшээдээ багтсангүй. Улаан чөтгөрүүдийн түүний байрлал дээрх олон тоглогч, Моугийн 'шилжилтүүд' түүнд хангалттай олон минут олгоогүй.

Андер Эрэррагийн хувьд орчин цагт үлдээд буй цөөн 'цэвэр' төвийн хагас хамгаалагчдийн нэг юм.

Хуан Мата

Хуан Матагийн хамгаалалт дахь идэвх, оролцоо эрс сайжирч тоглолт нь илүү нягтарсан ч шигшээд багтсангүй. Испанид түүн шиг бүтээлч хагасууд олон учир багтаагүй болов уу.

Хави Мартинез

Бүрэлдэхүүнд багтаагүй хамгийн том нэр магадгүй Хави Мартинез болов уу. Түүн шиг хамгаалалтын туршлагатай, чадвартай мэдрэмжтэй хамгаалалтын мэргэжилтэн Дэлхийн аваргаар Испанид хэрэгтэй.

Хамгаалалтын бүхий л байрлалд тоглох чадвартай Хави Мартинез шаардлагатай үед Пике, Рамосыг орлон төвийн хамгаалагчаар ч тоглох чадвартай, боломжтой тамирчин юм.

Марк Бартра

Дэлхийн Аваргатай жилийн өмнөх солилцооны цонхоор солигдож буй тамирчдын зорилго нь шигшээдээ дуудагдах хэмжээний тоглолтыг үзүүлэх боломж олгох газар очих байдаг билээ.

Марк Барта үүнийг хүсэж Боруссиа Дортмундаас Реал Бэтисд ирсэн ч багтаж чадсангүй. Дортмундаас илүү сайн улирлыг Бэтисд өнгөрүүлсэн ч үүнийг Хулен Лопетеги хангалттай гэж үзсэнгүй.

Луис Алберто

Италийн лигийн дамжуулалтын лидер Луис Алберто шигшээдээ дуудагдсанүй. Италийн лигийн статистик лидерүүдэд халгаатай ДАШТ болж байна.

Сайн улирлыг үдсэн ч Хуан Мататай ижил шалтгаанаар буюу олон бүтээлч хагастай учир түүнийг багтаасангүй.

Хосе Калехон

Италийн лигт Наполигийн төлөө тун сайн улирлыг үдсэн ч шигшээдээ дуудагдсангүй.

Хосе Калехон Италийн лигийн хамгаалагчдын өвчин болж 10 гоол, 15 гоолын дамжуулалт өгч багаа хүснэгтийн хоёр дугаар байран бичигдэхэд гол нөлөөг үзүүлсэн ч түүнийг Реал Мадридын залуучуудаас илүүд үзсэнгүй.

Серхио Роберто

Хулен Лопетегийн барьсан гэнэтийн бэлгийн хохирогч нь Серхио Роберто юм. Реал Сосьедадын залуу хамгаалагч Алваро Одриозолаг хэн ч шигшээд багтана гэж таамаглаагүй юм. Олон хүмүүс түүнийг эсвэл Беллеринийг Дани Карвахалын нөөцөнд явна гэж таамаглаж байсан юм.

Серхио Роберто улиралд 1 гоол, 7 гоолын дамжуулалт, 2 бөмбөг таслалт дундчилж хамгаалалт довтолгоонд идэвхтэй тоглолтыг үзүүлсэн ч түүнийг хоёр дугаар сонголт гэж үзсэнгүй.

Испани ямар амжилт үзүүлэх бол?

Vote to see the results
31% - 15 votes
32% - 5 votes
31% - 14 votes
32% - 28 votes
30% - 15 votes