Андрес Иньэста Барселона багийнхаа төлөө сүүлчийн тоглолтыг Реал Сосьедад багийн эсрэг хийлээ. Ахлагчийн туузтайгаар талбайд гарсан тэрбээр өдийг хүртэл 16 жил Барсад хүчин зүтгэхдээ 32 цом, 22 том тэмцээний цомыг хүртсэн байна.
Тоглолтын үеэр Барселона багийн хөгжөөн дэмжигчид түүнд хүндэтгэл үзүүлж “Иньэста үүрд” гэж орилж байлаа.
Тус тоглолтонд Барселона өрсөлдөгчөө 1:0 харьцаатайгаар Коутиньогийн гоолоор буулган авсан. Ийнхүү тэд лигийг 93 оноотойгоор 1-р байранд дуугаж байгаа юм.
Иньэста тоглолтын 82 дахь минутанд сэлгээнд сууж тоглолтыг өндөрлүүлсэн бөгөөд Камп Ноу тэр аяараа түүнийг хүндэлж, Иньэста ч нулимстайгаар талбайг орхисон юм. Тоглолтын дараа харанхуй болж гэрэлт шоу эхэлсэн бөгөөд тэр үеэр Барселонагийн тоглогчид түүнийг өмсгөлийг өмсч хүндэтгэл үзүүллээ.
Иньэстагийн хувьд Хятадын лиг рүү явж магадгүй гэсэн яриа дэгдээд байгаа хэдий ч тэрбээр ирэх улиралд хаана тоглохоо хараахан шийдээгүй байгаа ажээ. Тэрбээр одоогоор ОХУ-д болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхаарлаа хандуулж байгаа юм. w
Мөн энэ долоо хоногт түүний адилаар Жанлужжи Буффон, Фернандо Торрес нар багтайгаа салах ёс гүйцэтгэж зодгоо тайлж буйгаа зарласан билээ.