ДАШТ

Европын Аварга Португалийн шигшээн 23

2016 оны Европын Аварга Португалийн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа. Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний өмнөх тэмцээний аваргаадаас хүлээж буй хүлээлт өндөр байгаа юм. Тэднийг өмнөх амжилтаа бататгаж чадах уу? К.Роналду бүх цагийн үеийн хамгийн шилдэг нь мөн үү? гэх мэтчилэн асуултад хариулах тэмцээн болно гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Хэдхэн хоногийн өмнө урьдчилсан шигшээ багаа 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр дуудаад байсан. Тус бүрэлдэхүүнээс 12 тамирчныг хассанаар ОХУ -ыг зорих 23 тамирчин тодорхой болж байна.

Дасгалжуулагч Фернанду Сантошийн хувьд Португалийн зарим одуудыг гэрт нь үлдээлээ. Андреа Гомеш, Луис Нани, Эдэр, Ренату Санчез гэм мэт шилдэг тоглогчдыг зорим шийдвэр гарган бүрэлдэхүүндээ багтаасангүй.

Хаалгач: Антони Лопес (Лион), Бэто (Гозтэпэ), Руи Патришио (Спортинг).

Хамгаалагч: Бруно Алвес (Ранжерс), Седрик Соарэс (Соутхэмптон),  Жосе Фонтэ  (Далиан Яфан),  Марио Руи (Наполи), Пэпэ (Бешикташ), Рафаел Гуэррейро (Боруссиа Дортмунд), Рикардо Пэррэйра (Порто), Рубэ Диас (Бенфика).

Хагс Хамгаалагч: А.Силва (Лэйстэр Сити),  Бруно Фернандэс  (Спортинг), Жоао Марио ( Интер), Ж. Моутиньо (Монако), Мануэл Фернандэс (Локомотив Москва),  Уиллиам Карвалью (Спортинг).

Довтлогч: Андре Силва  (AC Милан), Бернардо Силва (Манчестэр Сити), Кристиану Роналду  (Реал Мадрид),  Гелсон Мартинс (Спортинг), Гансола Гуэдэс (ПСЖ),Рикардо Куарэсма (Бешикташ).

Дээрх хорин гурван тамирчин Португалийн шигшээ багийг төлөөлөн Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Португалийн шигшээ баг ямар амжилт үзүүлэх вэ?

Vote to see the results
32% - 20 votes
32% - 3 votes
30% - 10 votes
31% - 12 votes
31% - 5 votes