Бусад

ФИФА19 -ийн шинэ нэмэлт задарлаа

Цахим спортын салбарын хамгийн том тоглогчдын нэг EA Sport -оос эрхлэн гаргадаг FIFA цувралын шинэ дугаар гарахад хэдхэн сар үлджээ.  Жил ирэх бүр илүү бодит болж буй уг цувралыг хүлээж тоглодог хэдэн сая тоглоомын хорхойтнууд байдаг.

Дараагийн дугаарын хамгийн том нэмэлтийн талаарх мэдээлэл задарсан байна. Энэхүү мэдээлэл нь  FIFA тоглоомд анх удаагаа Аваргуудын Лигийн нэмэлт орсон талаарх юм. Энэхүү үйл явдал нь олон хөлбөмбөг сонирхогч, видео тоглоом сонирхогчдын магнайг тэнийлгэсэн үйл явдал болж байна.

Нидерланд хэлний тайлбарлагч орон нутгийн телевизийн нэвтрүүлэгт энэ тухай ам алдснаар EA Sport том гэнэтийн бэлгээ эрт задлах шаардалагатай боллоо.

Видео тоглоом үйлдвэрлэгч Конами компанийн Европын хөлбөмбөгийн холбоотой хийсэн гэрээ нь дууссанаар EA Sport -д ийм боломж үүсэж байгаа юм.

Одоогоор EA Sport болон ЕХХ гэсэн хоёр байгууллагын хооронд албан ёсоор гэрээ байгууллаа гэсэн мэдээ гараагүй байгаа юм.