ДАШТ

Германчууд дэлхийн аваргын 28 тоглогчоо зарлалаа

2018 оны дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний анхаарлын төвд буй багуудын нэг Герман урьдчилсан бүрэлдэхүүнд багтсан 28 тоглогчоо зарлалаа. Эдгээр тоглогчдоос 5 нь хасагдаж 23 тоглогч ОХУ-ыг зорих юм. Германы шигшээ багийн дасгалжуулагчаар өмнө жилүүдэд Германыг амжилттай удирдаж 2014 онд дэлхийн аварга цолыг авсан Иохим Лөв удирдаж байгаа билээ. Тэрбээр мөн 2022 он хүртэл Германы шигшээ багтайгаа гэрээгээ сунгасан байна.

Дэлхий аваргад тогтмол өндөр амжилт үзүүлдэг Германы шигшээ баг энэ жил ч гэсэн хүчирхэг бүрэлдэхүүнтэй ирж байгаа тул дээгүүр өрсөлдөх өндөр магадлалтай багуудын тоонд зүй ёсоор нэрлэгдэж байгаа юм. Энэ удаад Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд Боруссиа Дортмунд багийн Марио Гөтцэ багтаж чадсангүй. Мөн Германы шигшээ багийнхаа хамтаар 2012 оны европийн аваргаас өөр тэмцээнд оролцож үзээгүй Марко Ройес энэ удаад бүрэлдэхүүнд багтаж чадлаа. Тэрбээр өмнөх 3 том тэмцээний өмнө форм маш сайн байсан ч бэртлийн улмаас 2 ДАШТ, 1 Евро өнжсөн билээ.

Германы шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн:

Хаалгачид: Андре Тер Штеген, Мануэл Нойер, Бернд Лено, Кевин Трапп

Хамгаалагчид: Жером Боатэн, Маттиас Гинтер, Ионас Хектор, Мэтс Хүммелс, Иошуа Киммих, Марви Платтенхард, Антонио Рүдигер, Никлас Зуле, Жонатан Тах

Хагас хамгаалагчид: Юлиан Брэнд, Юлиан Дракслер, Илкай Гюндоган, Сами Хэдира, Тони Кроос, Месүт Өзил, Леон Гөрэцка, Марко Ройес, Себастиан Руди

Довтлогчид: Лерои Сане, Марио Гомез, Томас Мюллер, Нилс Петерсен, Тимо Вернер

Германы шигшээ баг хэр хол явах вэ?

Vote to see the results
32% - 44 votes
30% - 33 votes
31% - 5 votes
32% - 2 votes