Дэлхийн Аварга

Аргентиний шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн

2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентиний шигшээ баг ОХУ-д болох 2018 оны ДАШТ-ын урьдчилсан бүрэлдэхүүнээ зарлалаа. Өмнөх дэлхийн аваргад Чилийн шигшээ багийг удирдаж байсан Хорхе Сампаоли багийг удирдаж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн жил дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан билээ.

Аргентинчууд дэлхийн аваргын эрхийг латин америкийн бүсээс тун хүнд байдлаас авсан нь олон хүнд Аргентинд эргэлзэх эргэлзээг үүсгэсэн юм. Гэсэн хэдий ч Аргентиний хувьд тэмцээний хамгийн шилдэг довтолгоотой багуудын нэгд зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Довтолгооны шугаманд дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Леонэл Мэсси, Манчестер Ситигийн шилдэг довтлогч Агуэро, Ювэнтүс багийн залуу од Дибала болон Гонзало Игуайн зэрэг шилдгүүд багтаж байна. Арын хамгаалалт асуудалтай гэж сүүлийн том тэмцээнүүдэд муулуулж байсан ч энэ удаагийн тэмцээнд Манчестер Ситигийн Отаменди, Манчестер Юнайтэдын Рохо, Ситид зүтгэж явсан Забалета, Барселонаг саяхан орхисон Машерано, Федерико Фазио зэрэг сайн тамирчид тоглоно.

Аргентин өнгөрсөн дэлхийн аваргад Месси, Ди Мариа нараар толгойлуулан өндөр амжилтыг үзүүлж финалд үлдсэн ч Германы багт нэмэл цагт 1:0-ээр ялагдал хүлээсэн билээ.

Аргентиний шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн:

Хаалгач: Серхио Ромеро, Вилфредо Кабеллеро, Нахуэл Кузман, Франко Армани

Хамгаалагч: Габиэл Меркадо, Эдуардо Салвио, Хавиер Машерано, Николас Отаменди, Герман Пиззиела, Федерико Фазио, Маркос Рохо, Рамиро Фунэс Мори, Николас Таглафисио, Маркос Акуньяа, Кристиан Ансалди

Хагас хамгаалагч: Мануэл Ланзини, Рикардо Кентурион, Макси Меза, Лукас Билъяа, Гүидо Пизарро, Энзо Перез, Эвэр Банега, Жиовани Лэ Сэлсо, Леандро Паредес, Родриго Баталъяа, Анхел Ди Мариа, Кристиан Павон, Пабло Перез,

Довтлогч: Пауло Дибала, Гонсало Игуайн, Леонэл Мэсси, Сэрхио Агуэро, Мауро Икарди, Лаутарто Мартинез, Диэго Перотти,

Дасгалжуулагч: Хорхе Сампаоли