Шуум

Челси Моратаг Каванигаар орлуулах уу?

Английн Челси клубын түүхэн дэх хамгийн муу солилцоонуудын нэгээр нэрлэгдэж буй довтлогч Алваро Моратаг ирэх солилцооны цонхоор Лондоныг орхино гэх яриа багагүй газар авч буй.Челсигийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй солилцоонуудын нэг Мората энэ улиралд хангалттай сайн гоол оруулж чадаагүй, хангалттай нөлөөллийг багтаа үзүүлж чадаагүй билээ.

Иймээс түүнийг ирэх улиралд цэнхэр өмсгөлтэй тоглохгүй гэж мэргэжилтнүүд үзэж буй. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэдий нь Италийн багтай хувийн тохиролцоонд хүрсэн гэсэн мэдээллүүд бий юм.

Түүнийг үлддэг ч бай, явдаг бай түүнийг орлох өндөр зэрэглэлийн довтлогчийг олох нь Челсигийн удирдлагуудын хувьд зүйн хэрэг болоод буй. Тэдний үзэж буйгаар Францын ПСЖ клубын довтлогч Эдисон Кавани хамгийн боломжит сонголт байх гэнэ. Чадвар өндөртэй, том биетэй, гоолдох чадвартай, туршлагатай Уругвай эрийг өөрсдийн болгохоор ажиллаж эхэлжээ.

Э.Кавангийн хувьд ПСЖ клубд багийн шинэ лидер Нэймартай улирлын эхэнд хэд хэдэн удаа үл ойлголцол үүсгэсэн. Мөн багийнхаа бусад Бразил тамирчидтай таагүй харилцаатай байдаг гэх мэдээллүүд бий нь түүнийг багаао орхиход дөхөм гэж үзэж буй.

Гэсэн ч сэтгүүлч Каванигаас түүний ирээдүйн талаар асуухад:

“Мэдээж миний ирээдүй энд байх болно. Миний бодлоор энэ улирал тун сайн болж өнгөрлөө.” гэжээ.

Уругвай довтлогч Эдисон Кавани энэ улиралд Францын Лиг-1 -т 28 гоол оруулж. Багаа аварга авахад том хувь нэмэр оруулсан юм.

Э.Каванигийн ирээдүй хэрхэх бол?

Vote to see the results
30% - 8 votes
31% - 3 votes
30% - 1 vote