Премьер Лиг

АПЛ -ийн шилдэг наймаанууд эхний тоглолтоо хэрхэн хийв?

Европийнн хөлбөмбөгийн хамгийн сониролтой үеүүдийн нэг бол өвлийн солилцоо наймааны цонх байдаг билээ. Лигүүдийн улирал тэг дундаа орж багууд амжилт гаргахын тулд ямар байрлал дээр хүчээ сэлбэх шаардлагатайгаа анзаарч, гэрээ нь дуусаж буй тамирчдаа үнэгүй алдахгүйн тулд хямд ч хамаагүй зардаг үе билээ. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд унших, чих тавих мэдээтэй сар болж өнгөрдөг билээ.

Буурал тивийн хамгийн сонирхолтой, үзүүштэй тоглолттой гэж нэрлэгддэг Английн Премьер Лигийн багууд өвлийн солилцооны цонхоор тун идэвхтэй байлаа. Хамгийн үнэтэй гэсэн хэд, хэдэн амжилтууд эвдэгдэж, удаан хүлээсэн солилцоонууд явагдлаа.

Багтаа сэтгэл хангалуун бус байгаагаа ил болон далдуур цөөнгүй удаа мэдэгдэж байсан Алексис Санчес Улаан чөтгөр боллоо. Түүний танилцуулгыг Манчестэр Юнайтэд сошиал орчинд тун гоёмсогоор хийж ярианы гол сэдвүүдийн нэг болсон билээ.

Ливепүүл, Манчестэр Сити багууд наймааны рекордоо Виргил Ван Дейк (75 сая паунд), А.Лапорте (57 сая паунд) нарыг худалдан авч шинэчлэсэн.  Арсенал Алкесисаа хоосон алдалгүй Армен авьяастан Мхитэряныг өөсрдийн болгож чадсан. Росс Барклиг Челсирүү явуулсан Эвэртон Арсеналаас Тео Уолкотт 20 сая паундаар авсан билээ. Эдгээр шилдэг тоглогчид эхний тоглолтдоо хэрхэн тоглосон бэ?

 

  • Виргил Ван Дейк (75сая паунд)

    Свонси 1:0 Ливерпүүл

    Английн хамгийн үнэтэй хамгаалагчаар тодорсон Виргил Ван Дейкийн эхний тоглолт тийм ч таатай байсангүй. Лигийн хомоол хамагчдын талбай дээр зочлон тоглосон тоглолтод 1:0 -н харьцаатай хожигдсон.

    Булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг цэвэрлэсэн ч хангалттай сайн цэвэрлэж чадаагүй Виргил Ван Дейк хожигдлын буруутнуудын нэг болсон.

  • Хенрик Мхитарян (Санчесийн солилцооны хэсэг)

    Свонси 3:1 Арсенал

    Алексис Санчесийн наймааны нэг хэсэг болж Арсеналд ирсэн Армени залуугийн хоёр дахь Премьер лигийн дебүт тоглолт тийм ч таатай байсангүй.

    Сэлгээний суудлаас тоглолтыг эхлүүлсэн бөгөөд талбай дээр 30 минутыг өнгөрүүлсэн ч тийм ч үр бүтээлтэй тоглолтыг үзүүлж чадаагүй. Баг нь улмаар 3:1 -р хүснэгтийн сүүлийн байранд бичигдэж буй Свонсид ялагдсан.

  • Алексис Санчес (Мхитаряныг солилцсон)

    Тоттенхэм 2:0 Манчестэр Юнайтэд

    Лигийн хамгийн өндөр үнэтэй тамирчин Алексис Санчес эхний тоглолтоо үндсэн бүрэлдэхүүнд багтаж эхлүүлсэн. Лигийн хүчирхэг багтай тоглосон тоглолтод тийм ч сайн тоглолтыг үзүүлж чадаагүй.

    Хүлээлт өндөртэй, довтолгооны санаачлага ихтэй тоглолт үзүүлнэ гэж үзэж байсан ч Алексисийн хувьд байж болох хамгийн муу эхлэлүүдийн нэгийг үзүүлсэн. Нэг ч удаа хаалганд цохиогүй, нэг ч удаа гоолын боломж үүсгэж чадаагүй тоглолтыг өндөрлүүлсэн.

     

  • Росс Баркли (15 сая паунд)

    Борнмут 3:0 Челси

    Жагсаалтад орсон тамирчдаас магадгүй хамгийн муу тоглолт үзүүлсэн нь Англи залуу Росс Баркли байлаа. Баг нь 3:0 харьцаатайгаар хожигдож тооцоолоогүй оноо алдсан.

    Росс Баркли 59 дэх минутад сэлгээний сандалруу шилжсэн нь түүний тоглолт хэр чанартай болсныг харуулна.

  • А.Лапорте (57 сая паунд)

    МанСити 3:0 Вест Бром

    Лигийн хамгийн баян багийн хамгийн үнэтэй тамирчин болсон А.Лапортегийн эхний тоглолт онц сайн байлаа. Төвийн хамгаалагчийн байрлалд үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглосон Лапорте өөрийнхөө чадварыг Англичуудад харуулаад амжлаа.

    Франц хамгаалагч агаарын тулаануудад ялалт дийлдэшгүй байж, МанСитигийн дасгалжуулагч Пеп Гуардиолагийн гол зэвсэг болсон бөмбөгтэй тоглолт, дамжуулах чадвар тун давгүй байлаа.

  • Тео Уолкотт (20сая паунд)

    Эвэртон 2:1 Лэйстэр Сити

    Мөрөөдлийн гэмээр дебүт тоглолтыг Тео Уолкотт толилууллаа. Эвэртоны оруулсан бүх гоолыг буюу 2 гоолыг Англи довтлогч Тео Уолкотт оруулж багтаа хожлын гурван оноог авчирсан.

    Тэрээр зөвхөн довтолгоон дээр онц байсан уу? гэвэл үгүй хамгаалалтан дээр ч өөгүй сайн байлаа. Лэйстэрийн эсрэг хийсэн тоглолтод Уолкотт нийт 5 удаа бөмбөг таслалт, цэвэрлэгээ хийжээ.