Брайтон Ульоатай дахин нэгдлээ!

Өдгөө 31 настай Аргентина довтлогч Леонардо Ульоа Брайтон Хоу Албион клубтэй дахин нэгдлээ. Брайн клуб Лэйстэр клубээс довтлогч Л.Ульоа энэ улирлыг дуустал зээлээр авахаар тохиролцлоо.

Леонардо Ульоа 2014 онд Лэйстэр клубын хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин болж 8 сая паундаар Брайтоноос ирж байсан юм. Тэрээр энэ хугацаанд Үнэгнүүдийн төлөө 20 гоол оруулаад байсан юм. Эцэст нь довтлогч Ульоа, Брайтон клуб эргэн нэгдэж байна.

Өмнө нь Л.Ульоа 2013 онд Брайтон Хоу Албион клубд нэгдэж байсан юм. Тэрээр нэг улирал тоглохдоо 58 тоглолтод 26 гоол оруулж байжээ.