Шуум

Тео Уолкотт багаа орхих уу?

Өвлийн солилцоо наймааны цонхын онцлох, гол дүр баг нь Лондон хотын Арсенал клуб байгаа билээ. Тэд албан ёсоор Франсис Кокленийг Валенсиа клубруу явуулсан бол Мэсүт Өзил, Алексис Санчес гэх мэт тамирчид нь мөн адил явна гэсэн ярианууд цөөнгүй, биеллээ олоход ойрхон буй. Тэр бүхий л дасгалжуулагч Арсен Венгер багаасаа явна ч гэх асуудлууд хөндөгдсөөр.

Арсенал клубээс явах боломжтой дараагийн нэр гарч ирсэн нь Тео Уолкотт болоод байна. ОХУ -д болох Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багаа төлөөлөн оролцох хүсэлтэй довтлогчид Арсенал клубд хангалттай минут олдож өгөхгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан түүнийг явна, багаасаа өөрөө явах хүсэлтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлэлж байна.

Түүнийг худалдан авах, явах боломжтой, сонирхож буй хоёр баг нь Соутхэмптон, Эвэртон клубууд юм. Соутхэмптон клубын хүүхдийн академиас гаралтай Тео эргэн клубдээ очихдоо таатай байх талаар дурдаад амжсан. Мөн энэхүү наймааны талаар дасгалжуулагч Маурусио Пеллегриногээс асуухад

Бид бүгд Теог сайн тамирчин гэдгийг мэднэ. Гэвч энэ миний санаа тавих асуудал биш клубын хийх ажил.

Тео Уолкотт 2006 оны 1-р сард ердөө 16 насандаа Соутхэмптон клубээс Арсенал клубд 5 сая фунтээр зарагдан ирж байсан юм. Түүнийг тоглолт амжилтаас хамаарч энэхүү үнэ 12.5 сая фунт болтлоо өсчээ.

Өдгөө 28 настай Англи довтлогчийн үнийг 20 сая фунт гэж үнэлж буй юм. Арсенал клубын төлөө 396 тоглолтод оролцож 108 гоолыг оруулаад буй Тео Уолкотт багаа орхих болов уу?

Тео Уолкоттын ирээдүй хэрхэх бол

Vote to see the results
32% - 2 votes
32% - 7 votes
30% - 3 votes
32% - 1 vote