Х.Кэйн Английн хамгийн өндөр цалинтай тамирчин болж магадгүй

Солилцоо наймааны цонх нээгдсэнтэй холбоотойгоор багууд ямар нэгэн байдлаар хөдөлгөөн орж эхэллээ. Зарим багууд шинэ тоглогч авах тал дээр ажилладаг бол зарим багууд нь өөрсдийн түлхүүр тоглогчдоо европын топ багуудад алдахгүйн төлөө ажилладаг цаг үе.

Залуу, ирээдүйтэй, чадварлаг тамирчидтай Английн Тоттенхэм клуб энэ ойрын саруудад багийн цөм болсон тоглогч Харри Кэйнтэй гэрээгээ шинэчлэх тал дээр ярилцаж буй гэнэ. 2016 оны 12-р сард 2022 он хүртэл долоо хоногийн 110,000 фунтын цалинтай гэрээг сунгасан байсан юм. Гэсэн ч Английн шилдэг 6 клубын хамгийн шилдэг тоглогч цалингийнхаа хэмжээгээр 35 -д бичигдэж буй нь хангалтгүй үзүүлэлт юм.

Сүүлийн 2 жилийн Английн Премьер Лигийн мэргэн бууч 2017 онд Европын шилдэг 6 лигт хамгийн олон гоол оруулсан тамирчин Харри Кэйнд долоо хоногийн 200,000 фунтыг өгөхөөр хэлэлцэж байгаа аж.

Хэрэв үнэ дүн баталгаажвал Харри Кэйн хамгийн их цалин авдаг Англи тамирчин болох юм. Одоогийн хамгийн их цалин авдаг Англи тамирчин нь Манчестэр Ситигийн Р. Стерлинг юм тэрээр долоо хоногийн 180,000 фунтын цалинтай. Харин Лигийн хамгийн өндөр цалинтай тамирчин нь Манчестэр Юнайтэдийн Пол Погба 290,000 фунтын цалинг халаасалдгаараа жагсаалтыг тэргүүлж байна.