Шуум

Интер Милан Хуан Матаг сонирхсоор

Италийн Интер Милан клуб Испани хагас хамгаалагч Хуан Матаг анхааралтай ажиглаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэлж байна. Түүнийг худалдан авах боломж олдмогц түүнийг өөрсдийн болгох алхамуудаа хийх гэнэ.

Хуан Матагийн хувьд 2013 онд Манчестэр Юнайтэдтай хийсэн гэрээ нь ирэх зун дуусгавар болж байгаа юм. Гэхдээ Манчестэр Юнайтэд клуб түүнд нэг жилийн гэрээг санал болгоод буй.

Довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглодог Испани эрийн хувьд Манчестэр Юнайтэд клуб болон хот их таалагдаж байгаа учир клубдээ үлдэх хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлээд байгаа билээ.

Гэсэн ч түүний Манчестэр дахь ирээдүй бүрхэг байгаа юм. 2013 оны улиралд Челсид Гялалзсан тоглолт үзүүлж байхад нь зарсан дасгалжуулагч одоогийн Манчестэр Юнайтэдын дасгалжуулагч Жосе Моуриньо билээ. Түүний хамгаалалтын залхуу байдал Моу таалагддаггүй юм.

(Хуан Матагийн адилаар ирээдүй нь эргэлзээтэй өөр нэг тамирчин нь Хенрик Мхитарян юм.)

Мөн Манчестэр Юнайтэд клубын удирдлагууд Арсенал клубын гэрээ нь дуусаж буй хагас хамгаалагч Мэсүт Өзилийг өөрсдийн болгох хүсэлтэйгээ илэрхийлээд амжсан. Хэрэв энэ наймаа бүтвэл Хуан Матагийн Манчестэр дахь орон зай бараг үгүй болох юм. Яг тэр үед Интер Милан Хуан Матаг өөрсдийн болгох гэнэ.

Хуан Матагийн хувьд энэ улирал 17 тоглолтод оролцож 3 гоол оруулаад байна.

Хуан Матагийн ирээдүй хэрхэх бол

Vote to see the results
31% - 2 votes
32% - 5 votes
31% - 0 votes
31% - 0 votes