
Испани мэргэжилтэн Пеп Гуардиолагийн Манчестэр Сити клубын зогсоогдошгүй байсан хожлын цуврал Лондон хотын Кристал Паласд хүрээд зогслоо. Сүүлийн 18 тоглолтдоо дараалан ялалт байгуулаад байсан тэд 90 минутын туршид гоол оруулж чадалгүй 0:0 -н харьцаатайгаар тэнцэж тоглолтоос 1 оноо зулгаалаа.
Тэд 21 тойргийн дараах байдлаар нэг ч хожигдоогүй байгаа бөгөөд 2004 онд Арсенал клубын үзүүлж байсан нэг ч хожигдоогүй гэсэн амжилтыг эвдэх боломж тэдэнд байсаар буй. Энэ талаар сэтгүүлч дасгалжуулагч Пеп Гуардиола:
“Би хожигдохгүй дуусгах талаар бодохгүй байгаа”
“Магадгүй Арсен энэ талаар бодож байж байгаа байх. Би цөөнгүй удаа хэлсэн хожигдолгүй цуврал бол зөвхөн түүнд зориулагдсан. 2004 он болон одоогийн нөхцөл байдал ондоо.”
“Одоо маш олон хүчирхэг багууд, олон тэмцээнүүд, тоглолтууд биднийг хүлээж байна.”
ТОГЛОЛТЫН ДАРААХ ҮЗҮҮЛЭЛТ
- 2016 оны 4-р сараас хойшхи анхны гоолгүй тэнцээ. (34-р тойрог, Норвич Сити)
- Хуанлигийн жилд тэднээс илүү оноо цуглуулсан хоёрхон баг байгаа. МанЮтд 1993 (102 оноо) Челси 2004 (1o1 оноо) МанСити (98 оноо)
- Кристал Палас сүүлийн 1 тоглолтод ердөө 1 хожигдол хүлээсэн. (3 хожил, 6 тэнцээ) Тэд үүнээс өмнөх 16 тоглолтынхоо 13 -т нь ялагдал хүлээсэн.
- Рой Хожсон Манчестэр Ситигийн эсрэг 465 минутын туршид гоол оруулж чадаагүй. Сүүлийн тоглолт 2 тэнцээ, 3 ялагдал.
- Манчестэр Ситигийн хаалагчид сүүлийн 17 торгуулийн цохилтынхоо 10 -г нь хаагаад байна. Үүнийг 4 өөр хаалгаж хаажээ. (Эдэрсон, Браво, Кабаллеро, Харт)
- Нижел Мартин Вэйн Хеннэсигээс хойшхи Манчестэр Ситигийн эсрэг гоол алдаагүй анхны хаалгач боллоо. 1993 оноос хойшхи.
- Рахем Стерлин энэ улиралд 2 дахь торгуулийн цохилтыг багтаа авчирлаа.