Арсен Венгер: Премьер лиг сумогоос суралцах хэрэгтэй

Арсеналын менежер Арсен Венгер премьер лигийн тамирчдыг сумогийн тамирчдаас суралцах хэрэгтэй гэдгийг Манчестерийн дербигийн дараагаар онцолжээ. Тус тоглолтонд Олд Траффорд цэнгэлдэхэд зочлон тоглосон Манчестер Сити өрсөлдөгчөө 2-1 харьцаатайгаар буулган авсан. Улмаар тоглолтын дараа ситигийн тоглогчид баяраа сүр жавхлантайгаар бэлтгэлийн өрөөнд тэмдэглэсэн нь олон хүний дургүйцлийг хүргээд амжсан юм.

Үүний талаар Арсен Венгер:

“Сумогийн барилдааныг үзсэний дараа аль бөхийг ялсаныг хэлэхэд тун хэцүү. Учир нь тэд ялалтын баяраа сүр жавхлантайгаар тэмдэглэдэггүй. Тэд өрсөлдөгчөө хүндэлж ямар нэгэн сэтгэлийн хөөрөл гаргадаггүй. Энэ бол спортын өрсөлдөгчөө хүндэлж буй маш том хүндлэл юм.

Сумогийн хамгийн том цол бол ёкозуна. Ёкозуна болно гэдэг бол олон тэмцээнд түрүүлж, өөрийгөө олон нийтээр хүлээн зөвшөөрүүлж, тус спортын мастер болсныг илэрхийлдэг. Чи нэг удаа түрүүлсэн байж болно. Гэхдээ энэ нь чамайг ёкозуна болгохгүй.

Тиймээс английн лигийн тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид сумогоос суралцах хэрэгтэй. Энэ бол маш том соёл, уламжлал, спорт. 1600-аад оноос хойш уламжилж байна.” хэмээн ярьжээ.