Вест Хэм – Челси

Английн Премьер Лигийн 16-р тойргийн тоглолт Лондон хотын хоёр багийн тоглолтоор эхэлнэ. Хүснэгтийн 18-р байранд бичигдэж буй Вест Хэм талбай дээрээ хүснэгтийг тэргүүлэгчдийн нэг Челсиг хүлээн авна. 

Английн шигшээ багийн гарааны хаалгач Жое Харт сэлгээлүү шилжинэ. 

Жое Харт сүүлийн 14 тоглолтодоо 30 гоол хаалгандаа алдаад байна.

“Лондон” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тус тоглолтод удаан хугацаанд бэртэлтэй байсан довтлогч Хавьер Эрнандэс талбайд гарах боломжтой болсон гэсэн сайн мэдээ байна. Bfy багийн гол тамирчдын нэг Рэйд талбай дээр гарахад бэлэн болжээ. 

Харин Энди Каррол бэртлийн улмаас тус тоглолтыг өнжих магадлалтай байна. Челси клубээс хагас хамгаалагч Дринквотэр, Д.Луйс нар бэртлийн улмаас тус тоглолтыг өнжих ажээ. 

(Photo by John Peters/Man Utd via Getty Images)

Вест Хэм энэ улиралд үзүүлж буй тааруу амжилтаа дасгалжуулагчтайгаа холбон тайлбарлаж Хорват мэргэжилтэн Славен Биличийг халж Английн Премьер Лигийн туршлагатай дасгалжуулагчдын нэг Дэвид Моёсыг авчирсан ч байдал дээрдээгүй л байна. Тэрбээр Вест Хэмийн дасгалжуулагчийн дүрээр 4 тоглолтод оролцсон ч хожил байгуулж амжаагүй байна. 

Дэвид М0ёс: 

Адрианы талаар хэдэн зүйлийг хэлэхийг хүсэж байна. Түүний Манчестэр Ситигийн эсрэг хийсэн тоглолт бидэнд маш сайн нөлөө үзүүлсэн. Тэр өөрийн байрлалдаа үргэлжлүүлэн тоглох болно. 

Би мэдэж байгаа. Жое Харт бол Английн шигшээ багийн үндсэн хаалгач, тэр ирэх зун дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр тоглох байх. Гэвч би Вест Хэм клубын дасгалжуулагчийн хувиар ялахад шаардлагатай бүхнийг хийх болно. 

(Photo by Plumb Images/Leicester City FC via Getty Images)

Антонио Конте

“Энэ лиг маш хүнд. Учир нь тэд Манчестэр Ситигийн эсрэг маш сайн тоглосон. 

Гэсэн ч тэдний хүснэгтийн байрлалыг хар л даа.”

 Хоорондын тоглолт

  • Сүүлийн 22 хоорондын тоглолтын 16-д нь Челси ялалт байгуулсан. 
  • Өнгөрсөн улирлын тоглолтод Челси 2:1 -ээр ялалт байгуулсан. 
  • Челси бүх тэмцээнд Вест Хэмийг талбай дээр нь 49 удаа ялсан. 

Вест Хэм

  • Сүүлийн 8 тоглолтынхоо 5-д нь ялагдал хүлээсэн. Энэ тоглолтуудад ердөө 6 гоол оруулсан. 
  • Дэвид М0ёсын удирдлага дор ердөө 1 оноо цуглуулсан. 
  • Хамгийн сүүлд Дэвид Мосё Сандэрландын дасгалжуулагчаар хувиар Челсид 5:1 -н харьцаатай ялагдсан. 

Челси

  • Сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь ялалт байгуулсан. 
  • Челси Лондонгийн Дербид 10-р сарын дунд үеэр Кристалд ялагдсан.
  • Челси 12-р сард хийсэн сүүлийн 7 тоглолтдоо ялалт байгуулсан
  • Тэд лигт хамгийн олон гоолыг толгойгоороо оруулсан баг.
  • Алваро Мората Лигийн хүрээнд 14 тоглолтод оролцохдоо 13 гоолд оролцоод байна. 9 гоол 4 гоолын дамжуулалт
  • Хэрэв Мората гоол оруулвал түүний замналын 50 дахь гоол байх ажээ.