Шуум

Интер Манчестэр Юнайтэд багуудын хооронд солилцоо болж магадгүй

Европын топ 6 Лигт одоогоор нэг ч хожигдол амсаагүй байгаа Интер Милан клубын сайн тоглолтод гол нөлөөг үзүүлж буй Португали хагас хамгаалагчийг Манчестэр Юнайтэд Хуан Матагаар солих санал хүргүүлжээ.

Хуан Матагийн хувьд Челси клубээс 46 сая еврогоор 2013 онд Манчестэр Юнайтэд клубд ирж байсан юм. Тухайн үед түүний хамгаалалтад идэвхигүй байдлаас болж Челси эргэн ирээд байсан Португали дасгалжуулагч Жосе Моуриньо явуулах шийдвэрийг гаргаж байсан юм. Тэд одоо Манчестэр Юнайтэд клубд дахин хамтран ажиллаж буй.

Жоао Мариогийн хувьд 2016 онд Франц улсад зохион байгуулагдсан ЕАШТ -нд тун давгүй тоглолтыг үзүүлж улмаар 40 сая евро мөн түүний тоглолтоос хамаарч 5 сая еврогийн нэмэгдэлтэйгээр Интер Милан клубд ирж байсан хагас хамгаалагч юм. Өдгөө 24 настай Португали хагас хамгаалагчийн хувьд ЕАШТ -ний дараа олон багтай нэр холбогдож байсны нэг нь Манчестэр Юнайтэд байсан.

Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, жигүүрийн довтлогч, жигүүрийн хагас хамгаалагчаар тоглодог Жоао Марио Интер ирснийхээ дараагаар зарим тоглолтуудад цэвэр төвйин хагас хамгаалагчаар ч талбай дээр гарч буй юм. Авьяаслаг, мэдрэмжтэй, залуу тоглогчийг Манчестэр Юнайтэд өөрийн болгохыг хүсэж буй.

Хэрвээ энэ солилцоо бүтвэл аль багт нь илүү ашигтай вэ?

Vote to see the results
32% - 29 votes
31% - 3 votes