Шуум

Манчестэр Юнайтэд том солилцоо хийнэ

Английн Премьер Лигийн 21 удаагийн аваргууд сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлж чадахгүй байгаа билээ. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй багийн хувьд шинэ тамирчдад мөнгө зарцуулхад төдийлөн асуудал биш. Учир нь тэд жилийн өмнө Пол Погбаг Ювэнтус клубээс дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин болгож худалдан авч байсан билээ.

Тэд өнгөрсөн солилцоо наймааны цонхоор ч зүгээр суугаагүй. Ромелу Лукакуг Эвэртоноос, Матичийг Челси клубээс, Линделоффыг Бенфикагаас багагүй үнэ төлж худалдан авч байсан билээ.

Тэд ирэх солилцоо наймааны цонхоор нэгэн том солилцоо хийхээр зорьж буй аж. Манчестэр Юнайтэд сүүлийн жилүүдэд бэртэл гэмтлээс холдож чадахгүй байгаа дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэг Реал Мадридын Гарэт Бэйлийг буцаан Английн Премьер Лигт авчрах сонирхолтой байгаа аж.

Мөн түүнээс гадна өнгөрөгч солилцоо наймааны цонхоор идэвхтэй хөөцөлдсөн ч худалдан авч чадаагүй Атлетико Мадрид клубын Франц довтлогч Антуан Гризманныг өөрсдийн болгох сонирхолтой байгаа юм. Манчестэр Юнайтэд клубын удирдлагууд энэ хоёрын аль нэгийг заавал өөрсдийн болгох гэнэ.

Хэн нь Манчестэр Юнайтэдэд илүү хэрэгтэй вэ?

Vote to see the results
32% - 1 vote
32% - 9 votes
30% - 3 votes