Премьер Лиг

Арсенал – Тоттенхэм /тоглолтын өмнө/

Өнгөрсөн тойрогт лигийн хүчтэй өрсөлдөгчийнхөө нэг Манчестер Сититэй тоглож ялагдал хүлээсэн Арсеналчууд энэ удаад Тоттенхэмийг талбай дээрээ хүлээн авах гэж байна. Энэхүү лондонгийн дербид их буучид ялалт байгуулж чадахгүй бол 6-р байрнаас 7-р байр луу унах аюултай. Харин Тоттенхэмийн хувьд 2 болон 3-р байрт Манчестер Юнайтэдтэй ижил оноотойгоор жагсаж байна. Доор нь бичигдэж буй Челси тэднээс ганцхан оноо алдаж буй тул энэхүү тоглолтоос Спөрсчүүд ялалт байгуулах шаардлагатай. 

Бэртэл

Арсеналаас Оливье Жиру бага зэргийн бэртлийн улмаас өнжинө. 

Мустафи, Вэлбэк нар бүрэлдэхүүнд эргэн нэгдэж байгаа. Тэд бэртлийн улмаас хэд хэдэн тоглолтыг өнжсөний дараагаар бэлтгэл хийж эхэлсэн. Лаказэттэ мөн гарааны бүрэлдэхүүнд гарахад бэлэн.

Бэртлийн улмаас Английн шигшээ багийнхаа хамтаар тоглож чадаагүй Дэллэ Алли, Харри Кэйн, Харри Винкс нар энэ тоглолтонд оролцох боломжтой. 

Мөн өнгөрсөн тойрогт Кристал Паласыг хожиход бэртлийн улмаас тоглолтыг өнжсөн хаалгач Уго Лорис энэ тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гарна. 

Сэлгээний хаалгач Ворм бэртлээс эргэн ирж бэлтгэл хийж эхэлсэн байна. Харин багийн гол тоглогчдын нэг хамгаалагч Тоби Алдэрвайрэлд зул сар хүртэл бэртлийн улмаас тоглолтонд оролцож чадахгүй. 

Дасгалжуулагчид юу ярив?

Арсеналын дасгалжуулагч Арсен Венгер өөрсдийг нь энэ тоглолтонд арай сул баг хэмээж байгаа талаар:

“Үгүй дээ, ерөөсөө тийм биш. Мэдээж Тоттенхэм сайн байгаа хэдий боловч бид энэ тоглолтонд ялалт байгуулах бүрэн боломжтой.”

“Бид талбайдаа маш хүчирхэг баг. Бидний талбайн давуу тал улирлын төгсгөлд ямар байдалтай байхыг шийдэхэд маш чухал нөлөөг үзүүлнэ”

Тоттенхэмийн дасгалжуулагч Маурисио Почеттино:

“Миний хувьд энэ тоглолтонд илүү баг гэж байхгүй. Арсен Венгер бол гайхалтай дасгалжуулагч. Би түүнийг хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг.”

“Нэг багийг 5 жилий дасгалжуулна гэдэг тус дасгалжуулагчийг сайн дасгалжуулагч гэдгийг илтгэнэ. 10 жил болвол үнэхээр сайн дасгалжуулагч хүлээн зөвшөөрөгдөнө. Харин 20 жил байна гэдэг бол онцгой хүн гэдгийг нь илтгэнэ”

МОНГОЛЫН АНАЛИСТ, ТАЙЛБАРЛАГЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ

Даваасүрэнгийн Батцэнгэл: Хөлбөмбөгийн тайлбарлагч, аналист

“Венгерийн хувьсгал” номын орчуулагч

2008 Бээжингийн олимп, 2010-2013 оны хооронд “Боловсрол суваг ТВ”-д английн премьер лигийн тайлбарлагч, 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ ETV-д тайлбарлагч, 2016 оны ЕАШТ тайлбарлагч.

Монголын хөлбөмбөгийн Мазаалай багийн ахлагч.

“Хойд Лондонгийн дэрбид зочин багийн хожих магадлал илүү байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд Тоттенхэмийн залуучууд яаж сайжирч байгааг тэдний тоглолт бүрээс харж болно. ПЛ-ийн хамгийн зохион байгуулалттай, хамгийн динамик, хамгийн чанд хамгаалалттай, хамгий авьяаслаг залуусыг нэгтгэсэн баг болоод байгаа юм.

4-2-3-1 ба 3-5-2, 3-4-3 гэсэн байрлалд чөлөөтэй хөрвөж тоглож байгаа нь үнэхээр биширмээр. Эрик Дайярын төвийн хамгаалалт, төвийн хагас хамгаалалтын аль алинд нь тоглох чадвар нь Тоттенхэмийн тактикийн уян хатан байдал, тааварлахад бэрх тактикын гол тулгуур нь болж байгаа.

Мэдээж бусад тоглогчид дээрх тактикын өөрчлөлтөд асуудалгүй шилжиж чадаж буй.  Мөн тэдний толгойгоо ажиллуулах чадвар, сахилга бат нь тэднийг ПЛ-ийн хамгийн “динамик” баг болгоод байгаа юм.

Хэдийгээр би Арсеналын фэн боловч Тоттенхэмийн тоглолт үнэхээр биширмээр байгааг хүлээн зөвшөөр байгаа. Спортын цагаан атаархал тэдний тоглолтыг үзэхэд мэдрэгдэнэ. Браво, браво Почетино!”

Арсеналын хувьд энэ тоглолтод яавал хожих вэ?

1. Өлсгөлөн, дайчин тоглолт. 50-50 тулаанд ялах, бөмбөг бүрийн төлөө тэмцэх. Ийм л энгийн хэрнээ, суурь хүчин зүйл тэднийг хожилд хүргэнэ.

2. Сахилга бат, хамгаалалт. Хамгаалалтын өчүүхэн алдааг алдалгүй ашиглах ур чадвартай тоглогчид Тоттенхэмд бий. Нэрсийг дурдах хэрэггүй байх.

3. Боломжоо ашиглах. Гоол боломжоо гоол болгож хөрвүүлсэн үзүүлэлт нь маш тааруу байгаа их буучид хожъё л гэж бодож байгаа бол боломжуудаа ашиглах ёстой.

 

СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Хоорондын тоглолт

  • Арсенал Тоттенхэмийн эсрэг премьер лигт хийсэн 6 тоглолтоос нэг ч ялалт байгуулж чадаагүй. 4 тэнцэж 2 удаа хожигдсон. Энэ нь тэдний ривал багуудынхаа эсрэг үзүүлсэн хамгийн урт хожилгүй цуврал юм.
  • Спөрсчүүд Арсеналын талбай дээр лигт хийсэн сүүлийн 32 тоглолтоос ердөө 2 хожил байгуулсан. 13 тэнцэж 17 хожигдсон. 1993 онд 3-1-ээр, 2010 онд 3-2-оор буулган авсан нь тэдний сүүлийн 24 жилд Эмирэйтсээс авсан 2 хожил ажээ. 
  • Тоттенхэм лигийн хүснэгтэнд дээгүүр бичигдэж байхдаа Арсеналаас нийт 37 оноо салгасан. Ямар ч учраа тоглолтоос хамгийн өндөр үзүүлэлт.

Арсенал

  • Арсенал талбайдаа 10 дараалсан хожлыг премьер лигт аваад байна. Тэдний талбай дээрээ хийсэн хамгийн урт хожлын цуврал бол энэ.
  • Арсенал энэ улиралд талбайдаа хийсэн эхний 5 тоглолтондоо бүгдэнд нь ялалт байгуулаад байгаа юм. Энэ нь тэдний түүхэн дэх 2-т орохуйц амжилт бөгөөд тэд 2007-08 оны улиралд талбай дээрээ эхний 6 тоглолт дараалж хожсон нь хамгийн өндөр амжилт нь байсан.
  • Арсен Венгерийн залуус энэ оны 3-р сард Байерн Мюнхэнд талбай дээрээ 5-1-ээр хожигдсоноос хойш ямар ч тэмцээнд талбай дээрээ хожигдоогүй. 14 хожил 2 тэнцээ. 
  • Арсенал 2017 оны календарийн жилд премьер лигт нийт 10 хожигдол хүлээгээд байгаа нь Арсен Венгерийн удирдлага доорх хоёрт орохуйц муу амжилт болж байна. Тэд 1995 онд 14 удаа хожигдож байсан нь хамгийн үзүүлэлт. 

Тоттенхэм

  • Тоттенхэм Маурисио Почеттиногийн удирдлаган дор премьер лигийн топ 6 багийн талбайгаас ердөө ганцхан хожил авсан. 6 тэнцэж 9 хожигдож 1 ялалт байгуулсан. Боломжит 48 онооноос ердөө 9 оноог авчээ.
  • Почеттино лондонгийн дербид хожигдож үзээгүй. 4 хожиж 2 тэнцсэн. Эмирэйтсд болсон тоглолтуудад хожил авч чадаагүй ч тэнцээ авсан. 
  • Спөрсчүүд 2017 оны календарын жилд премьер лигт айлын талбайгаас 10 хожил байгуулсан нь премьер лиг дэх хамгийн сайн үзүүлэлт. Мөн тус тоглолтуудад 37 оноо цуглуулсан нь хамгийн сайн үзүүлэлт болоод байгаа. 
  • Хэрвээ тэд хожигдвол жилийн дараа айлын талбай дээр дараалсан хожигдол хүлээнэ. 
  • Харри Кэйн лондонгийн дербид 5 удаа тоглоход бүгдэнд нь гоол оруулсан.
  • Түүнээс илүү гоолыг лондонгийн дербид оруулсан тоглогч бол Эммануэл Адебайор болон Роберт Пирес нар юм. Тэд 8 болон 7 гоолыг оруулж байжээ. 

SAM тоглолтын таамаг

SAM (Sports Analytics Machine) бол Ливерпүүлийн их сургуулийн профессор @ProfIanMcHale-ын бүтээсэн тоглолтын үр дүн таамаглагч сүпер компьютер билээ.

Хамгийн өндөр магадлалтай үр дүн: 1-1

Талбайн эздийн хожих магадлал: 41%

Зочдын хожих магадлал: 31%

Тэнцэх магадлал: 28%