Э.Кантона Нэймарын шилжилтийн талаар

Франц домогт хөлбөмбөгчин Эрик Кантона дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин болсон Нэймарын солилцоогоор Францын лигийн ПСЖ клубд ирсэн талаар яриа өглөө. Түүнийг өөрийн нутгийн буюу Францын дээд лигийн ПСЖ клубд ирсэнд нь багагүй гайхсан гэдгээ нуугаагүй харин ч ёжлоод авсан юм.

“Чи 25 настайдаа Барселонагийн төлөө тоглож байсан юм байж яах гэж Франц лигт ирж Амиенс Гуингампын эсрэг тоглодог юм бэ?”

Нэймарын хувьд Францын лигт тун давгүй тоглолтыг үзүүлж байгаа юм. Эдисон Кавани, К.Мбаппэ нарын хамтаар ПСЖ клубын довтолгооныг бүрдүүлж буй юм. Тэрбээр Францын 1-р лигт 8 тоглолтод 7 гоол оруулаад байгаа юм.