Other Editions

Реал Мадрид Матагийн төлөө

Манчестер Юнайтэд багийн 30 настай Испани хагас хамгаалагч Хуан Матаг Реал Мадрид “онилоод” эхэлжээ. Жозэ Моуриньог Челсид байх үед түүнтэй зохицож чадаагүй Испани эр Манчестер Юнайтэдыг зорих шийдвэрийг гаргасан ч Жозэ Моуриньо ардаас нь Манчестерд ирсэнээр түүний нөхцөл байдал дахин хүнд болсон юм.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр болсон Челсигийн эсрэг хийсэн чухал тоглолтонд багийн 18 тоглогчийн тоонд багтаж чадаагүй. Мата энэ улиралд 8 тоглолтонд оролцож 1 гоолыг оруулаад байгаа. Түүний гэрээ энэ зун дуусах учраас Моуриньо өвөл багаас явуулах магадлал тун өндөр байгаа юм.

Мата одоо ч дэлхийн хэмжээний багт, дэлхийн хэмжээний тоглогчийн амжилтыг харуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Мата 18 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгчний тоглолтоо Реал Мадрид хоёрдугаар багаас эхлүүлж байсан бөгөөд 19 настайдаа анхны дээд лигийн тоглолтоо хийж байжээ. Түүнээс хойш даруй 10 жилийг үдээд байгаа юм.