Мората Челсид илүү олон жил тоглох хүсэлтэй

Челсигийн Испани довтлогч Алваро Мората Лондонд амьдрах хүсэлгүй байгаа гэсэн цуу яриаг няцаалаа. Энэ жил 25 настай Мората Челсид илүү олон жил тоглох хүсэлтэй байгаа бөгөөд боломж олдвол 10 жилийн гэрээ байгуулах хүсэлтэй хэмээжээ.

“Би Лондонд эхнэртэйгээ маш аз жаргалтай амьдарч байна. Карьераа дуусгаад би төрсөн нутаг руугаа буцаж, жирийн л амьдралаар амьдрах болно. Би Лондонг стресс ихтэй хот гэж хэлсэн нь өөр утгатай. Би замын түгжрэл болон хүн ам ихтэй талаар нь хэлэх гэсэн юм. Лондон бол гайхалтай хот.

Моратагийн хувьд Челсигийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болж 5 жилийн гэрээг үзэглэсэн бөгөөд ирсэн цагаасаа 13 тоглолтонд оролцож 7 гоолыг оруулаад байгаа юм.

“Хэрвээ Челси надад 10 жилийн гэрээ санал болговол би зөвшөөрөхөд бэлэн байна. Би бүх зүйлд сэтгэл хангалуун байгаа. Энд би сайн тоглолт үзүүлж сайжирсаар байвал таваас ч илүү жил байхыг хүсч байна.”