Манчестэр Юнайтэд – Тоттенхэм (Тоглолтын өмнө)

Английн Премьер лигийн 10-р тойргийн хүрээнд манай цагаар 19:30 –аас алдарт Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд Манчестэр Юнайтэд болон Тоттенхэм клубууд хоорондоо тоглоно. Одоогоор Манчетэр Юнайтэд, Тоттенхэм клубууд ижил 20 оноотойгоор лигийг тэргүүлэгчээс 5 оноо алдан нэхэн яваа юм. 

Тоглолтонд лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгч Х.Кэйн өнжихөөр болсон. Энэ талаар багийн дасгалжуулагч Маурусио Почеттино:

“Бид өөрсдийгөө нотлох шаардлагагүй. Өнгөрсөн улирлын энэ үед тэр [Х.Кэйн] мөн л бэртэлтэй байсан. Бид түүнгүйгээр хождог, мөн хожигддог гэдгийг статистикаас харагдана.

Миний сэтгэл дундуур байна.  Учир нь тэр бидний үндсэн довтлогч. Европ, дэлхийн  хамгийн шилдэг довтлогчдын нэг. Чи шилдэг довтлогчоо үргэлж үгүйлнэ шүү дээ.

Бид үргэлж баг, бүрэлдэхүүндээ итгэнэ. Улирлын туршид асуудлууд байнга гарч ирнэ. Тэр үед багийн бүх тоглогчиддоо итгэл үзүүлэх чухал.”

Манчетэр Юнайтэд клубээс М.Фэллайни, Э. Байли, М.Каррик, П.Погба, А.Эррэра, З.Ибрахимович, М.Рохо гэсэн тоглогч нар бэртлийн улмаас тоглолтод оролцох боломжгүй байгаа юм.

Хоорондын тоглолт

  • Олд Траффордод болсон Премьер лигийн 3 тоглолтод Манчестэр гоол алдалгүй ялалт байгуулсан.
  • Тоттенхэм зочлон ирсэн сүүлийн 25 тоглолтынхоо 20 -д нь ялагдал хүлээсэн. Хамгийн муу зочлон тоглодог цэнгэлдэх хүрээлэн гэж тэмдэглэгджээ. (20 ялагдал, 2 хожил, 3 тэнцээ)
  • Сүүлийн 32 хоорондын тоглолтын 4-т нь Манчестэр Юнайтэд клуб ялагдал хүлээж байжээ. (20 хожил, 8тэнцээ, 4 ялагдал)
  • Гэсэн ч тэдний сүүлийн 10 учраанд 4 ялалтыг байгуулаад байгаа юм. Хамгийн сүүлд тэд 5-р сард Манчестэр Юнайтэдийг буулган авсан. (4 ялалт, 3 тэнцээ, 3 ялагдал)

Манчестэр Юнтайтэд

  • Гэртээ хийсэн сүүлийн 5 лигийн тоглолтонд гоол алдалгүйгээр ялалт байгуулсан.
  • Лигийн хүрээнд 2016 оны 9-р сараас хойш 21 тоглолтонд хожигдоогүй. (11 хожил, 10 тэнцээ)
  • Гэртээ 8 дараалсан ялалт байгуулаад байгаа нь 2012-2013 оны улирлаас хойшхи хамгийн сайн үзүүлэлт
  • Жосэ Моуринио талбай дээрээ Мауруисио Почэттиногийн эсрэг хийсэн 5 тоглолтондоо 15-1 гэсэн үр дүнг үзүүлээд байна
  • Маркус Рэшфордын өсвөр насны хамгийн сүүлийн тоглолт. Тэрбээр өсвөр насандаа Премьер лигт 13 гоол оруулсан нь түүхэнд хоёрт орох үзүүлэлт. 1-т Вэйн Рүүни 15 гоол оруулж байжээ.
  • Ромэлу Лукаку “ШИЛДЭГ-6” -н эсрэг хийсэн 58 тоглолтондоо 15 гоол оруулаад байна. 289 минут тутамд нэг гоол.

Тоттенхэм

  • 9 тойргийн дараах байдлаар 20 оноотой явж буй нь 1963 оны улирлаас хойшхи хамгийн сайн үзүүлэлт
  • Тэд 2017 онд лигийн хүрээнд хийсэн 22 тоглолтоос 2 хожигдсон (18 хожил, 2 тэнцээ, 3 ялагдал)
  • Лигийн хүрээнд зочлон тоглосон 10 тоглолтынхоо 9-т нь хожил байгуулсан.
  • Лигийн хүрээнд зочлон тоглосон 10 тоглолтондоо 30 гоол оруулаад байна. 
  • Х.Кэйн 2017 онд 26 тоглолтонд 29 гоол оруулаад байна. 1995 онд Алан Ширэрийн тогтоож нэг жилд хамгийн олон гоол буюу 35 гоол оруулсан гэх амжилтыг эвдэхэд ойрхон байгаа юм. Гэсэн ч тэр энэ тоглолтыг өнжинө