Роналд Куман: Энэ нөхцөл байдлыг өөрчилж чадна

Премьер лигийн эхлэлийг тун тааруу тавьсан Эвертон багийн дасгалжуулагч Роналд Куман багийнхаа муу амжилтын талаар хэвлэлийнхэнд хариу өглөө. Эвертон одоогийн байдлаар 9 тоглолтоос ердөө 8 оноо авч хүснэгтийн 18-р байранд буюу доороосоо гуравт жагсаж байгаа.

“Багийн амжилт тааруу байгаа нь үнэн. Бид хэцүү нөхцөл байдалд орчихоод байна. Тийм учраас бид үүнийг өөрчлөх ёстой. Би одоо ч гэсэн энэ нөхцөл байдлыг тэр чигт нь өөрчилж болно гэдэг итгэж байгаа. Та бүхэн хөлбөмбөгт юу тохиолдож болдогийг сайн мэднэ. Хэрвээ аливаа зүйлийг сөргөөр харвал тийм л байх болно. Ямар ч шийдэл гарч ирэхгүй. Харин би ийм төрлийн бүх биш”  хэмээн Нидерланд эрхэм Куман ярьжээ.

Роналд Куманы нөхцөл байдал одоогоор хүнд байгаа бөгөөд дараагийн тойргуудаас хожил авч чадахгүй бол байр сууриаа тавьж өгөх магадлалтай. Түүний оронд Дэвид Моес ирж магадгүй хэмээн английн хэвлэлүүд шуугиж байгаа юм.