Манчестер Юнайтед эхний хожигдлоо амслаа

Английн Премьер лигийн 9-р тойргийн хүрээнд Хаддерсфилд болон Манчестер Юнайтед клубууд хоорондоо тоглолоо. Хаддерсфилд клуб 65 жил улаан чөтгөрүүдийг хожоогүй гэсэн хар цувралаа зогсоохын тулд тоглож байсан бол өрсөлдөгч Манчестер Юнайтед клуб өрсөлдөгч багийн талбай дээрхи 600 дахь ялалт, лигийн тэргүүлэгчдийн байр сууриа бататгах гэсэн ач холбогдолтой тоглолт байлаа.

Тоглолтын 23 дахь минутанд тооцоологдоогүй нэг сэлгээ Жосе Моуриниогийн зүгээс ирэх болсон нь төвийн хамгаалагчаар гарсан Фил Жонес бэртэл авснаар Виктор Линделёф талбайд сэлгээгээр орж ирсэн. Төд удалгүй Хаддерсфилд клубын хагас хамгаалагч Аарон Моё тоглолтын эхний гоолыг 28 дахь минутанд оруулсан. Эхний гоолоос 5 минутын дараа Хаддерсфилдын хаалгач Йонас Лоссль эсрэг багийн талбайруу алсын дамжуулалтыг өгсөн нь гоол болж хувирсан. Сэлгэээгээр орж ирсэн хамгаалагч Виктор Линделёф дамжуулалтыг мөргөхдөө зөрснөөр довтлогч Лоран Депуатрт сайхан боломж гарч ирж үүнийгээ чулуу болгосноор тоо холдсон. Улмаар 2-р үед сэлгээгээр орж ирсэн Рашфорд тоог 2:1 болгосонч дахин оруулж чадаагүй Манчестер Юнтайтед ялагдал хүлээснээр 20 оноотойгоор хүснэгтийн 2-р байранд бичигдэж байна. Харин талбайн эздийн хувьд 12 оноотойгоор хүснэгтийн 11-т бичигдэж байна.