Арсенал Эвертоныг бут ниргэлээ

Английн Премьер лигийн есдүгээр тойргийн хүрээнд болсон Эвертон Арсенал багуудын тоглолтонд Арсеналчууд илт давуу буюу 5-2 харьцаатайгаар ялалт байгууллаа. Тоглолтын эхний гоолыг талбайн эзэн баг болох Эвертончууд 12 дахь минутанд оруулсан бөгөөд гоолын эзэн нь Манчестер Юнайтед багийн экс довтлогч Вэйн Рүүни байлаа. Гэсэн хэдий ч Арсеналчууд ардаас нь 4 гоолыг дараалан оруулсан бөгөөд Монреал, Рамси, Лаказеттэ, Өзил нар гоолдсон юм. Тоглолтын төгсгөлд хоёр баг аль аль нь нэг гоолыг шүүгчийн мэдлийн цагт оруулсанаар тоглолт өндөрлөсөн байна.

Эвертончууд ийнхүү ялагдал хүлээснээр ердөө 8 оноотойгоор 18-р байранд бичигдэж байна. Харин Арсеналчууд ялалт байгуулснаар 16 оноотойгоор хүснэгтийн 5-р байраа хадгалжээ.