Премьер Лиг

Премьер лигийн 12 тойргийн тоглолтууд явагдлаа

Английн Премьер лигийн 12 дугаар тойргийн хагас сайн өдрийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Премьер лигийн хуваарь ёсоор нийт 8 тоглолт явагдлаа. Премьер лигийн шилдэг 6 баг буюу Манчестэр Юнайтэд, Манчестэр Сити, Ливерпүүл, Челси, Арсенал, Тоттенхэм клубууд бүгд тойргийн тоглолтоо хийсэн.

12 дугаар тойргийн онцлох тоглолт нь хойд Лондонгийн дерби байлаа. Эмиратс цэнгэлдэх хүрээлэнд явагдсан Арсенал болон Тоттенхэм клубуудын тоглолтод талбайн эзэд Алексис Санчес, Шкодран Мустафи нарын гоолоор 2:0 -н харьцаатайгаар ялалт байгуулж 3 оноо авсан юм. Ингэснээр тэд 22 оноотой болж 6-р байрандаа бичигдсэн хэвээ үлдлээ. Харин Тоттенхэм клубын хувьд 4 дүгээр байрлуу ухарлаа.

Мөн тус тойргийн анхаарлын төвд байсан өөр нэг тоглолт нь Манчестэр Юнайтэд Ньюкасл клубуудын тоглолт байлаа. Пол Погба болон Златан Ибрахимович нар удаан хугацааны бэртлээс эргэн ирсэн гэдгээрээ онцлог байсан тоглолтод талбайн эзэд 4:1 харьцаатайгаар илэрүүлэхлээ. Бэртлээс эргэн ирсэн Пол Погба, багийн мэргэн бууч Ромелу Лукаку, сэлгээгээр орж ирээд гоол оруулсан тоогоороо лигийг тэргүүлж буй Антони Марсиал, төвийн хамгаалагч Крис Смолинг нар гоол оруулсан байна. Харин зочдоос Дуайт Гэйл нэр төрийн нэг гоолыг оруулжээ. Тоглолтоос Манчестэр Юнайтэд 3 оноо авснаар 26 оноотой болж хоёр дугаар байраа хадгалан үлдлээ. Харин Ньюкасл оноо алдсан ч гэсэн бусад тоглолтуудаас шалтгаалан 11-р байрандаа хэвээр үлдэж байна.

Манчестэр Сити Лэйстэр Сити клубуудын Кинг Повер цэнгэлдэх хүрээлэнд явагдсан тоглолтод талбайн зочид 2:0 -н харьцаатайгаар ялалт байгууллаа. Тоглолтын эхний гоолыг Бразил довтлогч Габрьел Жесүс оруулсан бол хоёр дахь гоолыг 10-р сарын шилдэг тамирчин болсон Лорэй Санэгийн дамжуулалтаар Кевин Дэ Бройн 16 торгуулийн шугамын гаднаас хүчтэй цохилтоор тоог холдуулж улмаар тоглолтод ялалт байгууллаа. Ингэснээр Манчестэр Сити тоглолтоос 3 оноо авч 34 оноотой болж хүснэгтийг итгэл төгс тэргүүлсээр байна. Харин Лэйстэр Сити 13 оноотой 12 дугаар байранд бичигдэж байна.

Ливерпүүл Соутхэмптон клубуудын тоглолт алдарт Энфиелд цэнгэлдэх хүрээлэнд явагдсан. Тус тоглолтод зуны солилцоо наймааны цонхоор Ливерпүүл клубд хүрэлцэн ирээд буй Мохамэд Салах 2 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг 9 гоолтойгоор тэргүүлээд эхэлсэн. Мөн зун Барселоналуу явах дөхсөн Филип Коутиньо 1 гоол оруулснаар Ливерпүүл клуб өрсөлдөгчөө 3:0 харьцаатайгаар буулган авлаа. Ингэснээр тэд 22 оноотой болж 5 дугаар байраа бататган үлдсэн харин Соутхэмптон 13 оноотойо 14 байранд бичигдэж байна.

Бусад тоглолтын үр дүн

Борнмут 4:0 Хаддерсфилд

Бөрнли 2:0 Свонси

Кристал Сити 2:2 Эвэртон

Вэст Бромич Сити 0:4 Челси