Премьер Лиг

Манчестэр Юнтайтэд – Ньюкасл

Английн Премьер лигийн 12 тойргийн хүрээнд явагдах Манчестэр Юнайтэд болон Ньюкасл клубуудын тоглолт алдарт Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд явагдахад хэдхэн цаг үлдлээ.

Улаан чөтгөрүүд 12 тойргийн дараах байдлаар тэргүүлэгчдээс 8 оноо алдаж 23 оноотойгоор 2 дугаар байранд бичигдэж байгаа юм. Харин тэдний өрсөлдөгч Ньюкасл клубын хувьд 14 оноотойгоор 11 дүгээр байранд бичигдэж байгаа юм.

(Photo by Matthew Peters/Man Utd via Getty Images)

Манчестэр Юнайтэд клубын хувьд сайн мэдээ байгаа нь тэдний гол хагас хамгаалагч Пол Погба болон довтлогч Златан Ибрахимович нар удаан хугацааны бэртлээс эргэн ирж байгаа юм. Гэвч сүүлийн хэдэн тоглолтуудад тогтмол төвийн хамгаалагчаар тоглож байсан Фил Жонэс гуяны бэртлийн улмаас тоглолт оролцох боломжгүй болсон юм.

Харин тэдний өрсөлдөгч Ньюкасл клубын хувьд Жамал Ласкеллес болон Кристиан Ацу нар мөн л бэртлийн улмаас Олд Траффорд дахь тоглолтыг өнжихөөр болсон юм. Мөн Микел Мерино нурууны бэртлийн улмаас үзэгчийн суудлаас багаа дэмжинэ. Пол Дамметтийн хувьд хараахан бэлтгэл нь хангагдаагүй учир тоглолтыг өнжих магадлалтай юм.

(Photo by Serena Taylor/Newcastle United via Getty Images)

Хоорондын тоглолт

  • Сүүлийн 32 хоорондын тоглолтонд Ньюкасл клуб ердөө нэг ялалт байгуулсан. (22 хожил, 9 тэнцээ). 2013 онд Ёхон Кабаяын 1 гоолоор Ньюкасл ялалт байгуулж байсан.
  • Ньюкасл бүх тэмцээнд Мачестэр Юнайтэдэд нийт 84 удаа хожигдсон. Энэ тэдний түүхэнд хамгийн муу үзүүлэлт юм.

Манчестэр Юнайтэд

  • Шилдэг таван лигт талбай дээрээ гоол алдаагүй цорын ганц баг.
  • Тэд талбай дээрээ сүүлийн 22 лигийн тоглолтод хожигдоогүй байгаа.
  • Тэд сүүлийн 6 тоглолтдоо гоол алдалгүйгээр ялалт байгуулсан
  • Тэд хамгийн сүүлд талбай дээрээ 7 дараалан гоол алдаагүй цувралыг 2009 оны 12 дугаар сараас 2010 оны 3 дугаар сар хүртэл үргэлжилж байсан.
  • Тэд сүүлийн 15 минутанд гоол оруулж байгаагаараа лигийг тэргүүлж байна. Нийт 12 гоол
  • Ромэлу Лукаку 10 тоглолтонд 11 гоол оруулсныхаа дараагаар 7 тоглолт гоолгүй байгаа юм. Тэрбээр энэ тоглолтуудад ердөө 5 цохилт хаалгаруу чиглүүлжээ.
  • Ромэлу Лукаку Нькаслын эсрэг хамгийн сайн тоглолтоо үзүүлдэг. Тэрбээр Лигийн хүрээнд тэдний хаалганд нийт 9 гоолд оролцоод байна. 5 гоол 4 гоолын дамжуулалт
  • Энэхүү тоглолтод оролцосноор Антонио Валенсиа 300 дахь тоглолтдоо оролцоно. Түүнээс илүү олон тоглолтод оролцсон Өмнөд Америк тамирчин нэг л байгаа юм. Перу хөлбөмбөгчин Нолберто Солено өмнө нь 302 тоглолтод оролцож байсан юм.
  • Антонио Валенсиагийн Премьер лиг дэх эхний тоглолт Ньюкаслын эсрэг байсан. 2006 оны 8 дугаар сард Виган клубд байхдаа тэднийг 2:1 ялж байжээ.

Ньюкасл

  • Тэд Лигийн хүрээнд сүүлийн 6 тоглолтоос ердөө нэг ялалт байгуулсан. (2 тэнцээ, 3 хожигдол) Мөн тэд сүүлийн хоёр тоглолтдоо хожигдоод байна.
  • Хэрвээ Р.Бенитез Манчестэр Юнайтэд клубыг талбай дээр нь хожвол гурван өөр клубээр Олд Траффордод ялалт байгуулсан анхны дасгалжуулагч болно. Өмнө нь тэрбээр Челси, Ливерпүүл клубуудэд тоглож байхдаа ялалт байгуулж байсан юм.
  • Рафеэл Бенитэз Жосэ Моуриньо хоёр 2007 оноос хойших анхны тулаанаа хийнэ. Рафа Лигийн хүрээнд 5 удаа ялагдаж байжээ. Түүнээс илүү нэг дасгалжуулагч байгаа нь Сир Алекс Фэргүсон юм. Түүнд Лигийн хүрээнд 8 удаа хожигдож байжээ.
  • Харин бүх тэмцээнд Испани мэргэжилтэн Рафаэл Бенитэз Жосэ Моуриньог 5 удаа ялж байсан нь мөн сайн үзүүлэлт юм. Бүх тэмцээнд Жосе Моуриньог Рафагаас илүү ялсан нэг дасгалжуулагч бол Пэп Гуардиола юм. Түүнийг нийтдээ 8 удаа ялж байжээ.