Премьер Лиг

Кристал Палас – Эвэртон

Английн Премьер лигийн 12 дугаар тойргийн хүрээнд явагдах Кристал Палас клуб болон Ливерпүүл хотын Эвэротон клубуудын хооронд явагдах юм. Кристал Палас клуб энэ улиралд тун хангалтгүй тоглолт үзүүлж хүснэгтийн хамгийн сүүлийн байранд 4 оноотойгоор бичигдэж буй бол Эвэртон клуб тэднээс 8 оноо илүү авч 15 дугаар байранд бичигдэж байгаа юм. Хоёр баг хоёул өөрсдийн тоглох хэмжээнээс доогуур тоглолтыг үзүүлж байгаа. Эвэртон клуб өөрсдийн муу тоглолтоо дасгалжуулагчтайгаа холбон тайлбарлаж Роналд Куманыгаа халаад амжсан. Тэд одоогоор үндсэн ахлах дасгалжуулагчгүй байгаа юм.

Хоёр баг хоёул бэртэл, гэмтлийн улмаас чухал тоглогчдоо ашиглах боломжгүй байгаа юм.

Кристал Палас клубын Бельги довтлогч Кристиан Бентекэ 7 долоо хоногийн бэртлээсээ эргэн ирж байгаа гэсэн сайхан мэдээтэй байгаа. Ж.Матч, П.Ван Аанхолт, Ли Чу Ён, Конар Викхам, Лофтус-Чээк нар бэртлийн улмаас тоглох боломжгүй байгаа юм.

Эвэртон клубээс төв бүсээс гол санаачлагуудыг гаргагч, багийн түлхүүр тоглогчдын нэг Росс Баркли гуяны арын булчингийн бэртлээс болж тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Түүнэс гадна Симус Колмэн, Т.Дэвьес, Р. Мартина, Ж.Мкгартни, Янис Боласие нар бэртлийн улмаас тоглолтод оролцох нь эргэлзээтэй байгаа юм.

Кристал Палас клубын дасгалжуулагч Рой Хожсон:

“Хагас сайн өдрийн тоглолтод хожил авах нь бид нар үнэхээр, үнэхээр хэрэгтэй.” Бид юу хийвэл хожих талаар зөвлөлдөж байгаа. Бид хагас сайн өдрийн тоглолтод ялалт байгуулах болно.

“Бид үүнийг хийнэ гэдэг итгэж байна. Гэвч Эвэртон бол сайн баг. Тэд ч гэсэн үүнийг хүсч байгаа. Бид ч гэсэн хүсч байгаа. Энэ л Премьер лиг сайн тал юм.”

Эвэртон клубын дасгалжуулагчийн ажлыг гүйцэтгэгч Дэвид Ансворт:

“Миний хэр удаан энд байх нь хамаагүй. Би өөрийн чадах бүхнээ хийх болно. Энэ бүхэн эхлэхэд надад ямар ч цаг болон тоглолт байгаагүй. Энэ өөрчлөгдөхгүй байх.”

“Өөр хүмүүс энд хэн үлдэж хэн явахыг шийднэ. Хэрвээ би энд үлдэж Эвэртоны дасгалжуулагч болбол тун таатай байх болно. ”

“Хэрвээ намайгэнд үлдээхгүй бол энэ бүхэн надад зүгээр байх болно. Алга ташиж баяр хүргээд сайн сайхныг хүсэх болно. Учир би нь клубээ ялахыг, амжилттай байлгахыг хүсч байна”

Хоорондын тоглолт

  • Кристал Палас сүүлийн 5 тоглолтод Эвэртоныг хожоогүй. (3хожигдол, 2 тэнцээ)
  • Кристал Палас лигийн хүрээнд хийсэн сүүлийн 8 тоглолтоос ердөө хожил байгуулсан.
  • Кристал Палас талбай дээрээ сүүлийн 4 тоглолтод гоол оруулж чадаагүй.

Кристал Палас

  • Тэд улирлын туршид талбай дээрээсээ дөрвөн оноо авсан нь сүүлийн хоёр тоглолтоос байсан.
  • Кристал Палас 11 тойргийн дараах байдлаар 5 -с бага оноо цуглуулсан Премьер лигийн түүхэн дэх 9 дэх баг.
  • Өөрийн хаалгандаа гоол оруулсныг эс тооцвол Кристал Паласын ердөө л тамирчин 11 тойргийн туршид гоол оруулсан (В.Заха, Л.Миливожэвик)
  • Кристал Паласын довтлогч Кристиан Бэнтэкэ сүүлийн 11 Лигийн тоглолтод ердөө 1 гоол оруулсан (5-р сард)

Эвэртон

  • Ватфордыг 3:2 харьцаатай хожсноос хойш 4 тоглолт дараалан ялалт байгуулж чадаагүй.
  • Эвэртон Премьер лигийн хүрээнд хамгийн сүүлийн зочлон тоглолтоос авсан хожил нь Кристал Паласын талбай байсан. Тэд 13 дараалан зочлон тоглолтоос хожил байгуулаагүй байгаа.
  • Тэд нээлтийн тоглолтоос хойш хаалгаа хуурай манаагүй байгаа.
  • Эвэртон 22 гоол хаалгандаа алдаад буй хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болж байна. (Вэст Хэм 23 гоол алдсан)