Премьер Лиг

Борнмут – Хаддерсфилд

Английн Премьер Лигийн 12 тойргийн хүрээнд явагдах Борнмут Хаддерсфилд багуудын хооронд Виталлити цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм. Борнмут клубын хувьд 11-р тойргийн дараах байдлаар 10 оноотой 17 дугаар байранд бичигдэж байгаа бол доод лигээс гарч ирээд удаагүй байгаа Хаддерсфилд клуб 15 оноотойгоор 10 дугаар бичигдэж байгаа юм.

Борнмут клубын энэ улирын тааруу амжилтыг бэртэл гэмтэлтэй холбон тайлбарлаж байна. Учир нь тэдний хагас хамгаалалтын цөм болсон Станислас улирлын эхний тоглолтуудад бэртлийн улмаас оролцож чадаагүй. Мөн Хаддерсфилдтэй хийх тоглолтыг цайвны бэртлээс болж өнжих төлөвтэй байгаа аж. Мөн түүнээс гадна Брад Смит,  Жошуа Кин, Беник Афобэ, Тирено Мингс, Адам Фэдэрэчи нар бэртлийн улмаас 12 дугаар тойргын тоглолтод оролцох боломжгүй байгаа юм.

Хаддерсфилд клубын бүрэлдэхүүнээс Борнмуттай хийх тоглолтод Жон, Станкович, Майкл Хэфэлэ, Скот Малонэ, Филип Биллин нар бэртлийн улмаас оролцохгүй бол Кристопэр Шиндлэр улаан хуудасны торгуулийн улмаас тус тоглолтыг өнжих юм.

Борнмут клубын дасгалжуулагч Эдди Хау:

“Бид гэртээ хожих хэрэгтэй, бид хийдгээ хийх хэрэгтэй. Миний бодлоор бид лигийн хоёр ч тоглолтод азгүйдэж ялалт байгуулж чадаагүй. Бид лигийн хоёр ч гэртээ хийсэн тоглолтоос илүү сайн үр авах боломжтой байсан”

“Гэвч энэ бүхэн одоо түүх болсон. Бид одоогийн тоглолтодоо анхаарч өөрсдийнхөө тоглолтыг гаргах хэрэгтэй. Миний бодлоор бид гэртээ илүү сайн тоглодог. Үүнийгээ үр дүнтэй болгох хэрэгтэй.”

Хаддерсфилд клубын дасгалжуулагч Давид Вагнер

“Бүгд эрүүл байна. (Шигшээ багуудын цугларалтын дараа) Энэ бол чухал зүйл. Бидний зарим нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох болсон.”

“Бидний сэтгэл санаа тун сайн байгаа. Би тэдний төлөө баяртай байгаа. Ирэх жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоглох болсон тамирчиддаа онцгойлон баяр хүргэе!”

Хоорондын тоглолт

  • Борнмут, Хаддерсфилд клубүүд хоорондоо 4 өөр лигт нийт 94 удаа тоглож байсан.
  • Хаддерсфилд сүүлийн арван учраанаас ердөө 1 хожил авсан. (5 тэнцээ, 4 ялагдал)
  • Борнмут талбай дээрээ Хаддерсфилд клубд хамгийн сүүлд 2007 онд хожигдсон. Тэр үед багууд нэг дүгээр лигт тоглодог байсан.

Борнмут

  • Борнмут клуб 4-р сараас хойш Лигийн тоглолтод хоёр дараалсан хожил байгуулаагүй. Тэд өмнөх тойрогт Ньюкаслийг талбай дээр нь хожсон.
  • Борнмут Премьер лигт дэвшин тоглож буй багуудад хожигддоггүй. Одоогоор нийт 6 тоглолт хийгээр байгаа бөгөөд 5 хожиж 1 тэнцсэн бөгөөд нийт 17 гоол оруулж 3 гоол хаалгандаа алджээ.
  • Эдди Хаугийн цуглуулсан онооны 40% нь талбай дээрээ авсан оноо байгаа юм. Тэднээс муу амжилттай 2 баг байгаа нь Свонси 37.5%, Ватфорд 33.3% -н оноог өөрийн талбай дээрээсээ цуглуулжээ.
  • Жермайн Дефо нийт 36 өөр багийн эсрэг гоол оруулаад байгаа юм. Хэрвээ Хаддерсфилд клубын эсрэг гоол оруулбал 37 дахь нь болох юм. Түүнээс илүү олон багийн эсрэг гоол оруулсан тоглогчид бол Франк Лампард, Энди Коул, Алан Ширэр нар юм.
  • Календарын жилд Жошуа Кин 18 тоглолтын 13 -т нь гоол оруулаад байгаа.

Хаддерсфилд

  • Улирлын нээлтийн тоглолтод Кристал Паласыг талбай дээр нь 3:0 -н харьцаатай хожсноос хойш өрсөлдөгч багийн талбайд гоол оруулаагүй.
  • Хэрвээ тэд энэ тоглолт гоол оруулахгүй бол аялан тоглолтоор хамгийн удаан гоол оруулаагүй амжилттайгаа тэнцэх юм. 1947 онд нийт 5 тоглолт дараалан гоол оруулаагүй.
  • Кристал Паласыг хожсон хожил бол тэдний сүүлийн хорин зочлон тоглолтоос авсан ганц ялалт юм.
  • Том Инс хамгийн удаа хаалгаруу цохисонч гоол оруулаагүй тамирчин. Тэрбээр одоогоор 27 удаа хаалгаруу цохиод байна.