Other Editions

М.Гиббс-Вайтын төлөө Ливерпүүл!

Английн 17 хүртэлх насны шигшээ багийг дэлхийн аварга болоход гол үүргийг гүйцэтгэсэн Морган Гиббс-Вайтын төлөө Английн Премьер лигийн 18 удаагийн аварга Ливерпүүл клуб өөрсдийн болгохоор хөөцөлдөж эхэллээ.

Энэ улирлаас эхлэн Вулверхэмптон Вондерерс клубын үндсэн бүрэлдэхүүнд багтаж лигийн тоглолтуудад оролцож байгаа юм. Түүний төвийн шугамын ухаалаг тоглолтууд Вулверхэмптон Вондерерс клубыг Английн Чемпионшип лигийг тэргүүлэхэд гол нөлөөллийг үзүүлж буй.

2000 онд төрсөн Англи залуу авьяастныг 5 сая фунтээр Ливерпүүл клуб санал болгох төлөвлөгөөтэй байгаа ажээ.