Other Editions

К.Роналду 4 дэх хүүхдээ өлгийдөн авлаа!

Португалийн шигшээ баг болон Реал Мадрид клубын довтлогч Кристиано Роналду 4 дэх хүүхдээ өлгийдөн авлаа. Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин жилийн өмнө тээгч эхийн тусламжтайгаар 2 ихэр хүүхэдтэй болоод байсан билээ.

Роналдугийн 4 дэх хүүхдийн эх нь Жеоржина Родригэз бөгөөд өдгөө 22 настай Испани загвар өмсөгч ажээ. 2016 оны 11-р сараас эхлэн болзож эхэлсэн хосуудын хувьд охиндоо Алана Мартина гэж нэрлэхээр болсон юм.

“Алана Мартина мэндэллээ!”

“Алана Жеоржина нар сайн байгаа”

“Бид аз жаргалтай байна”

гэж өөрийн сошиал хаягууд дээрээ бичжээ.

 

A Alana Martina acaba de nascer! Tanto a Geo como a Alana estão muito bem! Estamos todos muito felizes!

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on