ФИФА

Италигүй дэлхийн аварга гэж үү? Швед – Итали /тоглолтын өмнө/

Италигүй дэлхийн аваргыг санавал бид 60 орчим жилийн өмнөх үе рүү буцах шаардлагатай болно.

1958 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд Аццуричууд Хойд Ирландад 2-1 харьцаатайгаар хожигдож дэлхийн аваргыг гэртээ хариад радиогоор сонсохоос өөр сонголтгүй болсон юм. Италичуудын хувьд энэ олон жилийн туршид өнжсөн цорын ганц дэлхийн аварга нь Шведэд болсон 1958 оны тэрхүү дэлхийн аварга байв. Тэгвэл өнөөдөр тэд 2018 оны дэлхийн аваргад оролцох эсэх сүүлийн шалгуурын өмнө тулж ирээд байна. Тэр нь 1958 оны Италичуудын өнжсөн дэлхийн аварга зохион байгуулагч улс Швед байх болно. Тэд энэ удаад зохион байгуулагчийн хувиар биш өрсөлдөгчийн хувиар тэдний өөдөөс тулна. Хожигдсон баг 2018 оны ОХУ-д болох ДАШТ-ыг гэрээсээ үзэх юм.

Аццуричууд мөн 1998 онд ДАШТ-д орохын төлөө нэмэлт тоглолтыг хийж байсан бөгөөд ОХУ-ыг 2-1-ээр буулган авч байлаа.

Италичууд дэлхийн аваргын урьдчилсан шатны хэсгийн тоглолтонд Испаний дор бичигдсэн бөгөөд тэд сүүлд Испанитай тоглохдоо 3-0-ээр хожигдол хүлээсэн. Мөн Македоныг талбай дээрээ хүлээн авч 1-1-ээр тэнцсэн нь Италийн хөгжөөн дэмжигчдийн санааг зовоож байна. Тэд одоо хожих эсвэл хожигдоод дэлхийн аваргыг өнжих гэсэн сонголтын өмнө тулгараад байгаа бөгөөд тэдний өөдөөс Шведийн хүчтэй баг тулах гэж байгаа.

Шведийн талбай дээр энэхүү тоглолт болох бөгөөд Шведчүүд талбай дээрээ хийсэн сүүлийн 7 тоглолтонд ялагдаагүй бөгөөд 6 ялж, 1 тэнцээд байгаа юм. Харин Италичууд сүүлийн 4 тоглолтоос ердөө хожил байгуулаад байна.

Буффоны хувьд клүбийн карьераа энэ жилээр өндөрлүүлэхээ зарлаад буй. Шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад зодоглох төлөвлөгөөтэй байгаа түүний хувьд энэ тоглолтонд ялагдал хүлээвэл шигшээгийнхээ төлөө хийсэн сүүлийн тоглолт нь энэ байх болов уу.

Тоглолтын монголын цагаар өнөөдөр буюу 11-р сарын 10-аас 11 шилжих шөнө 03:45 минутаас болно.