Other Editions

Д.Мойес хэн хэнийг сонирхож байна вэ?

Вест Хэм клуб дасгалжуулагч Славен Биличийг халж Премьер лигийн Эвэртон, Манчестер Юнайтэд клубүүдийг дасгалжуулж байсан Шотланд мэргэжилтэн Дэвид Мойесийг өөрсдийн ахлах дасгалжуулагчаараа томилоод байгаа билээ.

Шинэ дасгалжуулагч ирж, шинэ тактик, шинэ арга барил, шинэ тоглогчид хэрэгтэй болж байна. Тэд ирэх 1-р сард нээгдэх солилцоо наймааны цонхоор тун завгүй байхаар төлөвлөж байгаа гэнэ.

Тэдний хамгийн ихээр хүсч буй тамирчин нь өдгөө 25 настай Португал хагас хамгаалагч Виллиам Карвалью гэнэ. 2015 оны залуучуудын европын аваргаар өөрийгөө тод “харуулж” тэмцээний шилдэг тоглог болж 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээр өөрийгөө баталсан тасалгааны хагас хамгаалагчаар тоглодог түүнийг Дэвид Мойес өөрийн болгохоор идэвхтэй ажиллах гэнэ.

Мөн Борнмут клубын довтлогч Харри Артер, Сандерланд клубын 28 настай хамгаалагч Ламине Коне нарыг өөрсдийн болгохоор ажиллаж байгаа юм байна.

Харин багаас явж магадгүй тоглогчоор өнгөрсөн зун Вест Хэм клубд 25 сая паундаар ирсэн Австри довтлогч Марко Арнутович гэнэ. Одоогоор багийнхаа төлөө гоол оруулж амжаагүй байгаа түүнийг 1-р сард зарах магадлалтай байгаа юм.

Вест Хэм клуб Премьер лигийн 11 тойргийн дараах байдлаар 9 оноотой 18-р байранд бичигдэж буй байгаа юм.