Ла лиг

Реал Мадрид ялагдал хүлээлээ

Испанийн лигийн 10-р тойргийн хүрээнд Реал Мадрид Жиронагийн талбайд зочлон тоглож 2-1-ээр ялагдал хүлээлээ. Тоглолтын эхний гоолыг Реал Мадридын Иско оруулж зочид тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч 54 болон 58 дахь минутанд дараалан хоёр гоол алдсанаар тэргүүллээ алдсан байна. Жирона багийн хувьд Испанийн хамгийн даруухан амжилттай багуудын нэг бөгөөд тэд өмнө нь хэзээ ч албан ёсны тэмцээнээс цом өргөж байгаагүй аж. Жирона багийн хувьд Каталон үндэстний баг юм.

Реал Мадрид ийнхүү ялагдал хүлээснээр 10 тоглолтоос 20 оноотойгоор хүснэгтийн 3-р байранд Барселона болон Валенсиа багуудын ард бичигдэж байна. Тэд 10 тоглолтоос 2 хожигдол 2 тэнцээ 6 хожлыг байгуулаад байгаа юм.

Мөн энэ тойрогт Реал Мадридын гол өрсөлдөгч Барселоначууд Атлетик Билбаогийн талбайд зочилсон бөгөөд 2-0 харьцаатайгаар ялалт байгуулж 28 оноотой хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлджээ. Барса хожил байгуулахад Месси, Паулиньо нар тус бүр нэг гоолыг оруулсан байна.