Бундэс Лиг

Реал Мадрид Ж.Санчог ажиглаж байна

Испаний эзэн хааны Реал Мадрид клуб Боррусиа Дортмунд клубын залуу авъяастан Жадон Санчог ажиглаж эхэллээ.

Энэтхэг улсад зохион байгуулагдаж байгаа 17 хүртлэх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа тэргүүлэн тун амжилттай тоглож байгаа бөгөөд хэсгийн шатыг 9 оноотойгоор тэргүүлэн хасагдах шатанд Японы шигшээ багтай таарж тоглон торгуулын цохилтоор буулган авсан. Шөвгийн 8-д АНУ -н багийг 4:1 -н харьцаатайгаар хожсноор шөвгийн 4-т Бразилын шигшээ багтай тоглохоор болсон. Тус тэмцээнд Ж.Санчо 3 гоол хоёр гоолын дамжуулалт өгөөд байна.

Өмнө нь 2000 онд төрсөн өдгөө 17 настай залуу хүүгийн төлөө Манчестер Сити клуб солилцоо наймааны цонх хаагдах өдөр 8сая паундын саналыг хүргүүлж байжээ.